Хөгжлийн банкны сонсголд Сү.Батболд, Ч.Хүрэлбаатар нарыг ГЭРЧЭЭР ДУУДЛАА  

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

УИХ-ын 14 дүгээр тогтоолоор байгуулсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордноо гурав дахь өдрөө  үргэлжилж байна. 

Энэ үеэр Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд болон Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарыг гэрчээр дуудахаар боллоо. Тэднийг "Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор" ТӨХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлтэй холбогдуулан гэрчээр дуудаж байгаа аж. Учир нь, тухайн үед Сү.Батболд Ерөнхий сайдаар, Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар ажиллаж байжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.123.73) 2023 оны 02 сарын 08

Пизда Баярыг Шоронд бичиг усгийн багшапр насахарен нь ажиллуулах хэрэгтэй

0  |  0
Top