Эргэн тойрны хүмүүст тус болж, баярлуулахыг хүн болгон хүсдэг. Харамсалтай нь бидний энэ хүсэл, сэтгэлийг ойлгодоггүй, хүн чанар муутай хүмүүс бий. Сайхан бэлэг өгч, хүнд үед нь яаж ч тусалсан тэд хариуд нь юу ч хэлэхгүй, талархдаггүй. Эрдэмтэд, зурхайчдын судалгаагаар Баярлалаа гэж хэзээ ч хэлдэггүй хүмүүс тодорхой од гараг дор төрдөг байна.
Хонь
Хонинууд эргэн тойрны хүмүүсээ дураараа захираад сурчихсан. Тэд хүмүүсээс тусламж гуйх үе бий, гэхдээ заавал тусла гэж албадан тушааж байгаа мэтээр туслуулдаг зантай. Тэдэнд татгалзаж, эсэргүүцэхэд тун хэцүү. Учир нь хонинууд харизм ихтэй. Туслаад, хий гэснийг хийгээд өгсний дараа тэднээс талархал сонсоно гэвэл ёстой бүтэхгүй. Хонинууд дээд тал нь толгой дохиж магадгүй. Бараг та өөрөө туслая гэж гуйсан юм шиг л зан гаргана, тэд.
Ихэр
Ихрийн ордод төрсөн хүмүүс гайхалтай авьяастай. Ямар нэг юм хэрэг болоход тэд үнэхээр өрөвдөлтэй, гунигтай, элэг эмтрэм царай гаргаж, ямар ч хүрэл зүрхийг хайлуулж чадна. Хэрэг туслалцаагаа авсны дараа харин ор сураггүй алга болдог. Танд түүний туслалцаа хэрэг болоход танихгүй юм шиг царайлна.
Жинлүүр
Хүн чанаргүй ордууд дотроо хамгийн гайгүй зөөлөн сэтгэлтэй нь. Тун хүнд хэцүү үед тусалсан ч, мөрөөдлийг нь биелүүлж өгсөн ч тэд хэзээ ч Баярлалаа гэж хэлэхгүй. Харин сайн тал нь ачийг хэзээ нэгэн цагт үйл хэргээр хариулдаг зантай.
Хумх
Анх танилцахад хумхууд найрсаг, нөхөрсөг хүмүүс шиг санагдана. Бэлэг сэлт, магтаалын үгийг чинь дуртайяа хүлээн авна. Гэхдээ Хумхын ганц гуйлтыг нь хүлээн авалгүй, татгалзсан бол өршөөл үзнэ гэж бүү найд. Урьд өмнөх нөхөрлөл тэр дороо алга болж, та түүний найзуудын тооноос үүрд мөнх хасагдана гэж мэдээрэй.
Сэтгэгдэл ( 2 )
Ихэр бол яг үнэн, олон хүн мэднэ бүгд хүйтэн цумтай хувиа хичээгч нар байдаг
Ikheriin ord yg shvv Dee