[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Valentine's Day: Хайртай залуугаа хэрхэн баярлуулах вэ?

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 14


Өнөөдөр Гэгээн хайрын өдөр

Валентины өдрөөр охид, бүсгүйчүүд хайраа илчилж, хайртаа залуудаа шоколад бэлэглэдэг уламжлалтай. Мөн тэднийгээ болзоонд урьж, үдшийг аз жаргалтай өнгөрүүлдэг. Харин та хайрт залуугаа яаж баярлуулахаа шийдээгүй байна уу? Төрсөн ордоор нь шинжиж, хэрхэн баярлуулахаа шийдээрэй.

Хонь

Хонины ордны залуучууд энэ өдрийг тантай хамт орон дотроо өнгөрүүлэхийг илүүд үзэх болов уу. Гол нь та энэ өдөр жирийн өдрөөс өөр байх хэрэгтэй. Олон лаа асааж, хөгжим тавиад, халуухан бүжиг хийж үзүүлэхэд болохгүй гэх зүйлгүй. Эсвэл ямар нэг үдэшлэг зохиох. Хонинууд хөгжил цэнгэлд дуртай тул баярлах болно.

Үхэр

Тэд зэрэг дэв, брэндэд дуртай тул бүх юм тансаг байх шаардлагатай. Алдартай брэндийн бүтээгдэхүүн яг тохирсон бэлэг. Үнэтэй ресторанд оройн зоог барьж болох. Ер нь үхрийн ордны эрчүүд өнөөдөр үнэтэй цайтай зүйлд л баярлана.

Ихэр

Энгийн зүйл, хурц ухааныг эрхэмлэдэг залуус. Мэдээж Номын санд урих нь тохиромжтой биш, тэгээд ч та өөрөө уйдах болно. Тэгэхээр орчин үеийн урлагийн үзэсгэлэн үзэх нь яг таарна. Харин гараад жижигхэн хоолны газарт энгийн хоол идвэл тэд таны энэ бэлгийг мартахгүй, санаж явах учиртай.

Мэлхий

Маш гэрбүлсэг орд. Гэгээн Валентины өдөр бүгд хайр дурлалаар умбаж байгаа ч хэт эротик, хайр дурлал болсон бэлэг өгөх гэж яараад хэрэггүй. Харин ирээдүй, цаашдын амьдралаа илүү бодож байгаа шүү гэдгээ илэрхийлсэн бэлэг сонгох нь зөв. Дурлалт хосуудаас гадна илүү гүнзгий зүйл байгаа гэдгийг мэдрүүл. Магадгүй, гэртээ урьж, аав, ээжтэйгээ танилцуулбал өлзийтэй сайн. Эсвэл хотоос гадуур нэг өдрийн аялалд уриарай.

Арслан

Арслангийн эрчүүд анхаарлын төвд байх дуртай. Ресторанд үдшийн зоогонд урих нь сайн хувилбар. Гэхдээ ширээний ард та зөвхөн түүний тухай л яриад байх хэрэгтэй. Хөгжим дуу захиалбал тэр үнэлэх болно. Хайртай, үнэтэй цэнтэй гэдгийг нь түүнд ойлгуул. Болзооны үеэр заавал гэрэл зураг авхуул. Маргааш тэр зургаа ажлынхан, анд нөхөд, ээждээ гайхуулах учиртай.

Охин

Цаг хугацааг үнэлдэг, шинэ юм сурах дуртай орд. Хамтдаа ямар нэг мастер-класс, сургалтанд очвол тохирно. Маш хэрэгтэй, ашигтай болзоо болж чадахгүй байлаа ч их хөгжилтэй үдэш байх болно. Дараа нь дурсах зүйлтэй үлдэнэ гэсэн үг.

Жинлүүр

Маш романтик орд. Үүнд нь ач холбогдол өгөх хэрэгтэй. Өндөр барилгын дээвэр дээрх кафед болзож болно. Жинлүүрийн залуус урлаг сонирхдог, сайхан бүхэнд дуртай. Сонгодог урлагийн үзэсгэлэнд урьж, үгүй бол уран зураг өлгөсөн кафе, цэнгээний газарт орж болно. Гэхдээ та эхлээд үзэсгэлэн, зураач нарын тухай уншиж мэдчихээд очоорой.

Хилэнц

Шинэ бүхнийг туршиж үзэх дуртай залуус. Таны үүрэг бол тэднийг гайхуулах. Шүхрээр үсрэх? Хилэнцүүд шууд үсэрч орхино. Галзуу солиотой мэт экстрим залуус шүү тэд. Хэрэв та өөрөө айгаад байвал ямар нэг хурц гэрэлтэй бүжгийн шоунд урьж болох юм. Мөн гэртээ хоёулахнаа аймшгийн кино үзэх нь тохиромжтой хувилбарын нэг.

Нум

Нум өвөрмөц зүйлд дуртай. Бусадтай адилхан биш болзоо зохион байгуулж чадвал түүний зүрх чинийх гэсэн үг. Жирийн бэлэг өгөхдөө ч өвөрмөцөөр өгч болно. Хүн болгоны мэддэг тайланд массаж биш Бали массажинд урь. Жирийн нэг массажаар бэлэг барьсан биш гэдгийг тэр мэдэх учиртай тул өвөрмөц гэдгийг нь эхлээд сануул.   

Матар

Маш зорилго, эрмэлзэлтэй залуус. Тэд үргэлж хөдөлгөөнд байдаг бөгөөд дэлхий ертөнцийг бараг тэд эргүүлж байгаа гэдгийг сана. Түүнд өнөөдөр чамтай хамт амрах боломж олго. Тэр хэзээ ч мартахгүй. Тайвшруулах иллэг хийж, сайхан амраасны дараа дагуулаад шөнийн клубт орж, эрч хүчээ зарцуул.

Хумх

Хумхын эрчүүдийг уйтгартай болзоонд урьж болохгүй. Ер бусын, хөгжилтэй газар орох ёстой. Стриптиз клуб, шөнийн Баар тохирно. Өглөө нь өөрсдөө ичтэлээ шөнөжин цэнгэ.

Загас

Загасны ордынхныг Валентинаар баярлуулах амаргүй. Тэд 30 нас хүртлээ сахилгагүй, хөгжилдөж цэнгээд, дараа нь гүн ухаанч яриатай, тайван амгалан болчихдог. Таны загас хэдэн настайгаас хамаарч урих газраа сонгоорой. Дөрвөн цаг үргэлжлэх жүжиг үзэх үү, хамаг хувцсаа тайлсан шоу дээр үү?  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top