Ардчиллын үндсэн зарчим буюу “Зөвлөлдөх зөвлөл”

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 17

Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах "Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт өчигдөр эхэллээ. Тус зөвлөлдөх уулзалт өнөөдөр мөн үргэлжлэх юм.

Энэ удаад 21 аймаг, есөн дүүргээс 800 хүн оролцож байгаа бөгөөд Улаанбаатар хотоос 374, орон нутгаас 426 хүн хамрагджээ. Нийт оролцогчдын 54 хувь нь эмэгтэй, 46 хувь нь эрэгтэй бол оролцогчдын дундаж нас 37, хамгийн залуу оролцогч 20 нас, хамгийн ахмад оролцогч 89 настай байна. Хүйсээр авч үзвэл хамгийн ахмад эрэгтэй оролцогч 83 настай бол эмэгтэй оролцогч 89 настай байна.

Мөн 20-29 насны оролцогчид нийт оролцогчдын 12.5 хувийг бүрдүүлж байгаа бол 25 хувь нь бакалаврын боловсролтой, 28 хувь нь бүрэнд дунд боловсролтой, найман хувь нь бага болон боловсролгүй, 18 хувь нь мэргэжлийн болон тусгай мэргэжлийн боловсролтой, долоон хувь нь магистр болон түүнээс дээш боловсролтой байгаа юм. Мэдээж энэ бол уншигчдадаа сонирхуулсан албан тоо баримт гэдгийг ойлгох биз ээ.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг анх манай улс 2017 онд баталж, Үндсэн хуульд оруулсан 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг тус хуулийн дагуу амжилттай хийсэн. Харин энэ удаагийнх хоёр дахь удаагийн зөвлөлдөх зөвлөл болж байна. Энэ удаад нийт ард түмнээс санамсаргүй түүврийн аргаар сонгосон 1570 хүн нэгдүгээр шатанд оролцсон бол хоёрдугаар шатанд 800 хүн оролцож байгаа. Тэд улс орны болоод нийгэм эдийн засагт хэлэлцэнэ. УИХ-ын даргын хэлснээр “Их олонлогоос бага олонлог” гэдэг нь энэ. Их олонлог гэдэг нь нийт ард түмэн, бага олонлог гэдэг нь санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон эдгээр хүмүүс юм. Эдгээр хүмүүс энэ удаад Иргэний болон улс төрийн эрх, Парламентын ардчилал, Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах, Нийгэмд тулгамдаж буй асуудал гэсэн үндсэн дөрвөн асуудлын эргэн тойронд хэлэлцэх юм.

“Хөгжлийн банкны хэрэг”, “Нүүрсний хулгай” зэрэг олон томоохон асуудал гарч, эдийн засгийн хямрал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт их байгаа цаг үед ард түмнээрээ асуудлын гарцыг хэлэлцэж байгаа нь сайн хэрэг. Ер нь ардчилсан нийгмийнхээ мөн чанарыг хадгалсан, олуулаа хэлэлцэж, шийдвэр гаргах түвшинд иргэдийнхээ санаа бодлыг тусгах гэж байгаа нь өөрөө чухал. Зөвлөлдөх зөвлөлийн уулзалт бол ард түмний өмнө тулгамдсан асуудлыг тэнцвэртэйгээр хэлэлцэх, сонсох, шийдвэрлэх гарц, арга замыг хамтдаа эрэлхийлэх үйл явц юм.

Харин энэ удаагийн зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах үед зарим улс төрийн нам, хувь улстөрч нараас санаатай болон санамсаргүйгээр “Шинээр Үндсэн хууль хэлэлцэх гэж байна” гэсэн ойлголтыг сошиал орчин болон нийгэмд тараасан.

Тэгвэл үүн дээр УИХ-ын дарга маш тодорхой хариулт өгсөн. Тэрбээр, “Хуульд заасны дагуу зөвлөлдөх санал асуулгаас ямар нэгэн шийдвэр гарахгүй. Харин Зөвлөлдөх зөвлөл дүнг хэлэлцэж зөвлөмж гаргана. Энэ зөвлөмжийг УИХ харгалзан үзэж хэрхэн шийдвэрлэх талаарх мэдээллийг Зөвлөлдөх зөвлөл болон олон нийтэд танилцуулах юм. Харин хэлэлцэж байгаа асуудлаар бусдын сэтгэл хөдлөлийг далимдуулах гэсэн, асуудлын мөн чанарыг хөөрөл, гутрал, туйлшралаар халхавчлан өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулахаар зорьдог бүлэглэл ч зөвлөлдөх санал асуулгын агуулга мөн чанарыг мушгин гуйвуулж, санал хураалтад нөлөөлөхийг санаархаж байгаа нь Монголын ардчиллын үнэт зүйл, зарчимд харш гэж үзэж байна.

Олон нийтийн сүлжээнд бичсэн Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмний язгуур эрх ашиг, нэгдмэл байдал, төрийн эрх мэдэл, үндэсний баялаг болох мал сүрэг, газар, байгалийн баялаг, түүх, соёл, шашин, иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрх, улс төрийн намууд, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, сонгуультай холбоотой хамгийн чухал заалтуудыг Үндсэн хуулиас хасах тухай суртал ухуулга нь ор үндэслэлгүй болохыг мэдэгдэж байна. Ийм эмзэг сэдвээр улстөржих нь ард түмний эв нэгдэл, нийтлэг эрх ашигт нийцэхгүй гэж үзэж байна. Үндсэн хууль болон засаглалын тогтолцоо зэрэг нийтийн эрх ашгийг хөндсөн суурь асуудлуудыг иргэд ултай, суурьтай эргэцүүлэн тунгааж, бүрэн мэдээлэл, мэдлэгтэйгээр хэлэлцээд шийдэл гаргах нь ирээдүйн он жилүүдэд монголын нийгэм эрүүл, иргэддээ ээлтэй байхын үндэс юм.

Үндсэн хууль гэдэг Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа. Монгол Улс парламентын засаглалтай ардчилсан улс. Энэ удаагийн зөвлөлдөх санал асуулгын үеэр шинэ Үндсэн хуулийн талаар огт хэлэлцэхгүй, цаашдаа ч хэлэлцэхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье. Товчхондоо, энэ УИХ шинэ Үндсэн хуулийн асуудлыг хэлэлцэхгүй!” гэсэн юм.

УИХ-ын даргын эл байр сууриас гаргасан зөвлөмжийг УИХ харгалзан үзэж, хэрхэн шийдвэрлэх талаарх мэдээллийг Зөвлөлдөх зөвлөл болон олон нийтэд танилцуулна гэснийг анхаарах хэрэгтэй. Нэг ёсондоо УИХ-аас эргэх холбоотой ажиллана гэсэн үг. Өчигдөр нээлтийн үеэр ч гэсэн УИХ-ын дарга Г.Занданшатар үүнийгээ тодотгосон. Хэлсэн үгэндээ тэрбээр, “Энэ бол улс төрийн зорилгоор үзэл бодлоо илэрхийлдэг цуглаан биш, нийт  ард түмний төлөөлөл цуглараад байна. Ард иргэдийн оролцоог хангах үйл явц нь ардчиллын үндсэн зарчим юм. УИХ-аас Засаглал-улс төрийн, Эдийн засгийн, Хүний хөгжлийн гурван бүлэг 10 багц хуулиар Шинэ Сэргэлт-Эрх Зүйн шинэчлэлийг хийхээр зорьж байна. Та бүхний хэлэлцүүлэг, түүнээс гаргах Зөвлөмж ч эдгээр хуулиудад тусгалаа олж, Төрийн бодлого, шийдвэр үр дүнтэй гарч, шинжлэх ухааны үндэслэлтэй, ард түмний санал бодолд тулгуурласан шийдвэр гарах нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байна” гэсэн юм. Үүнээс харахад Зөвлөлдөх зөвлөл буюу ард түмнээсээ асуудаг, түүнийгээ бодлого, шийдвэрт тусгадаг, эргэн мэдээлдэг сайн жишиг нь энэхүү уулзалт болж байна. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(129.205.113.144) 2023 оны 02 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
DR. ADITYA(129.205.113.144) 2023 оны 02 сарын 18

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
zochin(64.119.16.109) 2023 оны 02 сарын 17

halbartai SARS 2 obchin mongold garsan shuu medee ogloo tv absangui ee.

0  |  0
zochin(64.119.16.109) 2023 оны 02 сарын 17

SARS 2 obchin tusbal tolgoi ih obdono ga rhol yanginaj obdol.uhan aldaj unal shuud uheld huregen gene.ih ahldabrtai obchin helber shuu.

0  |  0
zochin(64.119.16.109) 2023 оны 02 сарын 17

SARS 2 obchin garl ashuu sars jura obchi tsubal shudla tolgoi zadah gel ih obdol uhdin gene.

0  |  0
zochin(64.119.16.109) 2023 оны 02 сарын 17

ene juran obchin tusbal sars obchintoi ih adilahn tolgoi ih huchtei obdono tegl genet unala uhan aldaj unal uhne shuu gene.ahldabrtin emch helsen ee.

0  |  0
zochin(64.119.16.109) 2023 оны 02 сарын 17

ene haldbartai juhuz jur obchin huni mah idsene humus tusdag tahl gen shige .

0  |  0
rigen(64.119.16.109) 2023 оны 02 сарын 17

ene edgerdegui juhuz jurani obchin chine shoronginhon tusdag hund tahal obchin juhuz juran gene mongold garsan shuu

0  |  0
zochin(64.119.16.109) 2023 оны 02 сарын 17

humuus onin . juhuz ged shine haldbartai obchin garlaa.

0  |  0
Top