УИХ-д өргөн барьсан ГАЗРЫН БАГЦ ХУУЛИЙГ эргүүлэн татлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 02 сарын 27

Барилга хот байгуулалтын сайд Ц.Давсаасүрэн өнөөдөр /2023.02.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Засгийн газраас УИХ-д өргөн барьсан долоон хууль бүхий Газрын багц хуулийг эргүүлэн татаж байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр "Газрын тухай хуульд дээр малчдын эрх ашиг хөндөгдсөн гэдэг зүйлийг ярьж байна. Энэ хуулийг батлах юм бол уул уурхайд сөрөг нөлөө үзүүлнэ гэж малчид үзэж байна. Тиймээс УИХ-д өргөн барьсан Газрын багц хуулийг эргүүлэн татахаар шийдлээ. Ингэхдээ гол гол шүүмжлээд байгаа асуудлыг шийдээд сайжруулж эргэн өргөн барихаар боллоо" хэмээн ярилаа. 

Түүнчлэн "Хот төлөвлөлт хийгдэнэ. Замуудын төлөвлөлт хийгдэнэ. Сэлбийн гол дагуу зам тавигдана, Туулын гол дагуу зам тавина. Нэгдүгээр хорооллын ард талын замыг өргөтгөнө. Гэхдээ эцэслээгүй, зөвхөн төлөвлөж байна. Намартаа багтаагаад батлах байх" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SODONCHIMEG(183.177.103.174) 2023 оны 02 сарын 28

иргэддээ газрыг нь олгож хайрлаач. ажлын байраа өөрсдөө бий болгоё, орлогоо нэмэгдүүлье,хотоос гарья гэхээр хөдөө орон нутагт ч газар олдохгүй юм. гадныханд л ашигтай хууль гаргах болхоор яаж ийгээд болооп даг, өөрийн иргэддээ бүх боломж хаалттай байдгыг хэзээ болих вэ сайдаа.газар байхгүй гэсэн хэрнээ л өчнөөн га - гаар, ам амаар нь зарна гэсэн зар тоймгүй. монгол улсын танил талгүй иргэд газартай болох, амвжиргаагаа дээшлүүлэх боломж байна уу сайдаа

0  |  0
Top