Х.Нямбаатар: Шалгагдаж байхдаа оргон зайлсан 92 хүнийг авчирна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 07

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.03.07/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Мөрдөн шалгах ажиллагаанаас зайлсан 90 хүн байна. Үүнээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байхдаа оргон зайлсан долоон хүн байна. Өнөөдөр хоёр хүн нэмэгдэх байх. Үүнд, иргэн Т.Бадамжунай болон Н.Удаанжаргал нар юм. Яллагдагчаар татахаас өмнө гарсан тул оргон зайлсан хэмээн үзэж болохгүй. Уг хоёр хүнийг яллагдагчаар татах саналыг өнөөдөр нийслэлийн Прокурорын газарт хүргүүлж байна. Яллагдагчаар татсан тохиолдолд эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулна. Ингээд тооцвол 92 хүнийг авч ирэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулна" гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.122.203) 2023 оны 03 сарын 07

Нөгөө гавъяат шүүгчийн хүү яасын бэ.

0  |  0
Баярт(66.181.161.47) 2023 оны 03 сарын 07

Маш зөв улсаа хохироочоод гадаадад тансаглаж яваа новшнуудыг авчирж улс алсанд хөрөнгөө хураан авч насаар нь шоронд хатаах хэрэгтэй

0  |  0
зочин (202.9.46.146) 2023 оны 03 сарын 07

хуулийн байгууллага яагаад энэ хүмүүсийг хилээр гадагш нэвтрүүлсэн юм бэ? тэр зөвшөөрөл өгсөн хүнтэй нь хариуцлага тооцох ёстой ют биш үү? өөрсдөө гаргачихаад одоо авчирна гэж эмгэнэлт жүжиг тавих хэрэг бана уу? хуулиа чангатга....

0  |  0
Top