УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган маргааш /2023.03.15/ нээлтээ хийнэ. Энэ удаагийн хаврын ээлжит чуулган бүхэлдээ авлигын эсрэг чиглэнэ гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгосон байна.
Энэ удаагийн УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганаар 58 хууль, тогтоомжийг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн.
Тэгвэл чуулганы эхэнд буюу энэ долоо хоногт УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан нарын бүрэн эрхээсээ түдгэлзсэн хүсэлтийг хэлэлцэнэ. Тэд нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бөгөөд өөрсдийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )