ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн эхнэрийн хувьцаа эзэмшдэг компани Хөгжлийн банкнаас 9.3 тэрбум төгрөгийн зээл авчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 15

УИХ-аас байгуулагдсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо  өнөөдөр /2023.03.15/ гурав дахь өдрөө үргэлжилж байна.  

Хөгжлийн банкнаас Ноолуур хөтөлбөрийн хүрээнд "СНОУ ФИЛДС" ХК нь 9.3 тэрбум төгрөгийн зээлийг авчээ. Тус компанийн таван хувийн хувьцааг ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Гэрэлийн эхнэр Э.Даваасүрэн эзэмшдэг байна.

Энэ талаар Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Нэг улс төрд нөлөө бүхий этгээдийн хамаарал гарч ирснийг дурдаж байна. Э.Даваасүрэн нь ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Д.Гэрэлийн эхнэр, таван хувийг эзэмшиж байсан" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.160.108) 2023 оны 03 сарын 15

хөгийн гарууд гэр бүлээрээ нийлж зээл авч луйвар хийнэ тэгээд бас өөрсдийн нэр усыг оруулахгүй би биш манай эхнэрийн юм энээ тэрээ гэж солиорно новш гэж

1  |  0
Зочин(64.119.21.98) 2023 оны 03 сарын 15

Эхнэр ээж эгч нь болиулдаг үе өнгөрчээ хамжаад луйвар хийдэг хулгайч нарыг хам хэргээр хатуухан шийтгээд өгөөсэй

0  |  0
баярцогт(124.158.64.154) 2023 оны 03 сарын 15

Гэрэлд хэн генерал цолыг тэтгэвэрт гарсан хойно нь өгсөн бэ Гэрэл хамгийн харгис сталинизмын сургууль,боловсрол хүмүүжил эзэмшсэн яргачин хүн байсан Ухаан мулгуу хүний үгийг ягштал биелүүлдэг манкурт хүмүүсийг сонгон цуглуулдаг Тагнуулд ажилладаг хүн манкурт болох ёстой гэж үздэг нэгэн

1  |  0
Top