УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр /2023.03.15/ 10:00 цагт нээлтээ хийлээ. Хаврын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр "Энэ хаврын чуулганаар шинэ сэргэлт, эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх гурван чиглэлд 10 багц хуулийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Зөвлөлдөх санал асуулгын үр дүнгээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийнхөө үр дүнг үзэх ёстой гэдэг санал гарсан. Байгалийн баялгийг иргэдэд тэгш хуваарилах ёстой гэдгийг 90 хувь нь дэмжсэн. Парламентын чадавхыг дээшлүүлэх, улс төрийн намын хөрөнгө оруулалтыг ил тод болгохыг олонх нь дэмжсэн байна. Төрийн албан хаагчид хөрөнгөөс гадна зарлагаа мэдүүлэх нь зүйтэй гэж иргэд үзсэн байна. Ард иргэдийн нийтлэг хүсэл эрмэлзэл бол нийгмийн хорт хавдар болоод байгаа авлигыг үгүй хийхийг хүсэж байна. Тиймээс хаврын чуулган авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийсэн чуулган байх ёстой. Энэ хүрээнд багц хуулиудыг хэлэлцэж батална. Хэдийгээр авлигын индексээр ухарсан ч авлигын хэргийг шүүхээр тасалсан нь өндөр байна" гэлээ.
Түүнчлэн "Төрийн албан хаагчийн сахилга бат, ёс зүйн тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг явуулна. Авлигын мэдээлэгчийг хамгаалж, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Авлига Монголын нийгэмд гүнзгийрснийг иргэд хөндөж байна. Иймд зөвлөлдөх санал асуулгын олонхийг дэмжсэн төрийн хараат бус, бие даасан байдлыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Авлигатай тэмцэхэд төрийн байгууллагын манлайлал, хүчин чадал чухал" хэмээн хэлсэн үгэндээ тодотголоо.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 0 )