УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.16/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Сонсголоор Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл /Хоёр тэрбум төгрөгөөс дээш дүнтэй/-ийн талаар хэлэлцэж эхэллээ. Уг төсөлтэй холбогдуулан нийт 56 хүнийг гэрчээр дууджээ.
Тухайлбал, Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатыг гэрчээр дуудсан ч ирээгүй байна. Учир нь, тэрбээр эрүүл мэндийн шалтгаан болон хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гэх шалтгаанаар сонсголд оролцох боломжгүй гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )