Хөгжлийн банкны сонсголд О.Цогтгэрэл гишүүн гэрчээр дуудагджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 16

УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.16/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 

Сонсголоор Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл /Хоёр тэрбум төгрөгөөс дээш дүнтэй/-ийн талаар хэлэлцэж эхэллээ. Уг төсөлтэй холбогдуулан нийт 56 хүнийг гэрчээр дууджээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг гэрчээр дууджээ. Тэрбээр тухайн үед Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд өөрийн биеэр оролцохоо мэдэгджээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top