УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.16/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Сонсголоор Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл /Хоёр тэрбум төгрөгөөс дээш дүнтэй/-ийн талаар хэлэлцэж эхэллээ. Уг төсөлтэй холбогдуулан нийт 56 хүнийг гэрчээр дууджээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Я.Санжмятав, Д.Эрдэнэбат нарыг гэрчээр дуудсан байна. Я.Санжмятавын хувьд сонсголд оролцохоор ирсэн бол Д.Эрдэнэбатын утас нь солигдсон гэх шалтгаанаар Түр хорооны Ажлын хэсгийнхэн холбогдож чадаагүй аж.
Сэтгэгдэл ( 2 )
Тэр хохимой толгойт луйварчин зугтахаас өөр арга байхгүйл дээ
Зугтаахаас нь өмнө дууд ирүүлж чадахгүй байж сонсгол хийж яахын жирийн иргэдийг 2 ба 4 цагдаа ирээд гавлаад авч явдаг адилхан байлдаа