УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.16/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Сонсголоор Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл /Хоёр тэрбум төгрөгөөс дээш дүнтэй/-ийн талаар хэлэлцэж эхэллээ. Уг төсөлтэй холбогдуулан нийт 56 хүнийг гэрчээр дууджээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг гэрчээр дуудсан байна. Тэрбээр Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаярт хандаж, оролцох боломжгүй гэдгээ мэдэгджээ. Учир нь, Л.Эрдэнэчимэг сонсгол болох өдөр буюу өнөөдөр Болгар улсад албан ажлын томилолттой яваа тул оролцох боломжгүй гэж мэдэгджээ. Гэрчийн мэдүүлгийг бичгээр өгөх хүсэлтэй байгаагаа уламжилсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
arhi, tamhi, seks gurav chandmani erdene