УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.16/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Сонсголоор Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл /Хоёр тэрбум төгрөгөөс дээш дүнтэй/-ийн талаар хэлэлцэж байгаа юм.
"Монос" групп нь Ургамлын гаралтай эрүүл мэндийн ундааны үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 5.9 тэрбум төгрөгийн зээл авчээ. Ингэхдээ Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан авсан байна.
Уг группийг УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн төрсөн ах Л.Хүрэлбаатар 100 хувь эзэмшдэг аж. Харин Гүйцэтгэх захирлаар нь Х.Ананд ажилладаг байна. Тэд Хөгжлийн банкнаас авсан зээлээ бэлэн зарлагаар гүйлгээ хийсэн тул зарцуулалтыг нь нягтлах боломжгүй байсан гэдгийг шинжээчийн дүгнэлтэд дурдлаа.
Дээрх асуудлаар УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг гэрчээр дуудсан ч хүрэлцэн ирээгүй юм. Учир нь, Л.Эрдэнэчимэг Болгар улсад албан ажлын томилолттой яваа тул оролцох боломжгүй гэдгээ мэдэгджээ. Гэрчийн мэдүүлгийг бичгээр өгөх хүсэлтэй байгаагаа уламжилсан байна.
Сэтгэгдэл ( 2 )
гэр бүлээрээ хулгайч нар
төрсөн ах биш нөхөр нь. худал бичдэгээ боль