О.Цогтгэрэл гишүүний хамаарал бүхий компаниуд Хөгжлийн банкнаас зээл авчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 16

УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.16/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 

Сонсголоор Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл /Хоёр тэрбум төгрөгөөс дээш дүнтэй/-ийн талаар хэлэлцэж байна. Уг төсөлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл гэрчээр дуудагдсан юм. Учир нь, түүний хамаарал бүхий хэд хэдэн компани Хөгжлийн банкнаас зээл авчээ. 

Тодруулбал, түүний “Агь” 4.1 тэрбум, “Милко” ХХК 750 сая, “Тэсо” ХХК 2013 онд 5 тэрбум, 2014 онд 2 тэрбумын зээл тус тус авсан байна. 

Үүнд, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тайлбар өглөө. Тэрбээр "Хөгжлийн банкны сонсголд хоёр дахь удаагаа оролцож байна. Өнөөдөр 888 төсөлтэй холбоотой гэрчээр оролцож байна. Төрөөс бизнес, эдийн засгийг дэмжих янз бүрийн оролцоо явж ирсэн. Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн олон зүйлийг мэдэж байгаа. Энэ төслүүдийн хувьд Засгийн газраас бодлогоо тодорхойлж, бүх эрсдлийг нь арилжааны банканд үүрүүлж, зээл олгосон. Эрсдлийг арилжааны банк, Хөгжлийн банк хариуцна гэх бодлого маш зөв байсан. Бодлого зөв байсан ч хэрэгжилт гэдэг асуудал гарч ирдэг. Тухайн төслүүд зориулалтын хүрээнд зарцуулагдсан эсэх, үр дүн гарсан зэрэг нь их чухал байх. Энэ бол 10 жилийн өмнөх явдал, тэр үед Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Өнөөдөр ямар асуудлаар дуудагдсанаа мэдэхгүй байна, бэлдэж амжсангүй" гэлээ. 

Түүнчлэн "Надтай холбоотой, хамаарал бүхий компани төслийн зээлнээс авагдсан асуудал байна. Зарим нь шууд хамаарал, хамаарал бүхий компанийн нэрс байна. Зээлийн гэрээ дээр тухайн компанитай шууд гэрээ хийсэн. Гуравдагч этгээдээр гарын үсэг зурж, тамга дарж, хариуцлага хүлээгээгүй. Ийм л бичиг баримт харагдаж байна билээ. Арилжааны банкнаас авч байгаа зээлд Ерөнхий сайдын зөвлөх байсан ч нөлөөлөх зүйл байхгүй" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(192.82.72.79) 2023 оны 03 сарын 16

БҮГДЭЭРЭЭ АВЧ. БҮГДЭЭРЭЭ ХЭРГЭЭ НУУХААР ИХ ХУРАЛД ОРЖ ИРЖ СУУЖ. ДААН Ч УЛС ТЭДНИЙ АВСАН ЗЭЭЛИЙГ ГАДНЫ ЗЭЭЛДҮҮЛЭГЧИД ӨГӨХ БОЛОМЖГҮЙ БОЛСНООС ЭНЭ ХЭРЭГ ДАРАГДАХГҮЙ БАЙНА. УЛС ХЭРЭВ ТИЙМ МӨНГӨТЭЙ БАЙСАН БОЛ ТЭДНИЙ ӨРИЙГ ТӨЛӨХ Л БАЙСАН БИЗ. ТӨЛСӨӨР Л ИРСЭН БИЗ. ОЛОН ХАВАР НЭГЭНТЭЭ ГЭЖ ЖИЛ ЖИЛЭЭРЭЭ БАЙДГҮЙ ЦАХИЛДАГ ХӨХӨӨРӨӨ БАЙДГҮЙ Ч БИЛ ҮҮ? УЛСЫГ ИНГЭЖ СААЖ ХАГАРТЛАА БАЯЖИЖ, УЛСААСАА БАЯН БОЛЧИХООД БҮДҮҮН ГЭДЭСТЭЙ ААЛЗ ШИГ . НАШАА Ч ҮГҮЙ ЦААШАА Ч ҮГҮЙ.

0  |  0
ЗОЧИН(192.82.72.79) 2023 оны 03 сарын 16

БҮГДЭЭРЭЭ АВЧ. БҮГДЭЭРЭЭ ХЭРГЭЭ НУУХААР ИХ ХУРАЛД ОРЖ ИРЖ СУУЖ. ДААН Ч УЛС ТЭДНИЙ АВСАН ЗЭЭЛИЙГ ГАДНЫ ЗЭЭЛДҮҮЛЭГЧИД ӨГӨХ БОЛОМЖГҮЙ БОЛСНООС ЭНЭ ХЭРЭГ ДАРАГДАХГҮЙ БАЙНА. УЛС ХЭРЭВ ТИЙМ МӨНГӨТЭЙ БАЙСАН БОЛ ТЭДНИЙ ӨРИЙГ ТӨЛӨХ Л БАЙСАН БИЗ. ТӨЛСӨӨР Л ИРСЭН БИЗ. ОЛОН ХАВАР НЭГЭНТЭЭ ГЭЖ ЖИЛ ЖИЛЭЭРЭЭ БАЙДГҮЙ ЦАХИЛДАГ ХӨХӨӨРӨӨ БАЙДГҮЙ Ч БИЛ ҮҮ? УЛСЫГ ИНГЭЖ СААЖ ХАГАРТЛАА БАЯЖИЖ, УЛСААСАА БАЯН БОЛЧИХООД БҮДҮҮН ГЭДЭСТЭЙ ААЛЗ ШИГ . НАШАА Ч ҮГҮЙ ЦААШАА Ч ҮГҮЙ.

0  |  0
зочин(202.9.46.190) 2023 оны 03 сарын 16

Энэ новш сайхан шаах юм даа

1  |  0
tj(103.242.47.6) 2023 оны 03 сарын 16

erionhii saiddaa noloolj baigaad zeel absan

0  |  0
Ми(66.181.189.76) 2023 оны 03 сарын 16

Худалч юм хөсөг компанийг бас худалдаж авсан штээ х

0  |  0
Top