Зарцуулалтын баримтгүй 269 тэрбумын зээлийн асуудалд Ц.Тувааныг гэрчээр дуудлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 17

УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо  өнөөдөр /2023.03.17/ тав дахь өдрөө үргэлжилж байна. 

Сонсголын өнөөдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл (Голомт банк)-ийг хэлэлцэж байна. Энэ үеэр тус төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас зээлийн зориулалтаар гарсан 269 тэрбум төгрөгийн тайлан, зарцуулалт болон материал байхгүй, олдоогүй гэдгийг шинжээчийн дүгнэлтэд тодотголоо. 

Тухайн үед Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга ажиллаж байжээ. Харин Дэд сайдаар УИХ-ын гишүүн Ц.Туваан ажиллаж байсан юм.

Өөрөөр хэлбэл, 2013 оны тавдугаар сард Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Х.Баттулга тушаал гаргаж, дээрх 269 тэрбум төгрөгийн зээлийг хэрхэн зарцуулах эрхийг нь тухайн үед Дэд сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ц.Туваанд олгож, бүрэлдэхүүний даргаар нь томилж байсан аж. 

Тиймээс УИХ-ын гишүүн Ц.Тувааныг гэрчээр дуудахыг Түр хорооны дарга Б.Энхбаяр Ажлын хэсэгтээ даалгалаа.  

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2023 оны 03 сарын 20

estoi xulgaich gej eemeg zuumeer yum tor avnaa

0  |  0
Zochinх(86.111.138.145) 2023 оны 03 сарын 18

Mafi ezen muuhai archaagui tagdgar Battulga battuul duugin hamt hujaa nartai naizladag uildbertee hujaa tuuhi ed shahdagiig bugd medne ...hulgaich shuu gej Eebi ni orilj bsan,Chi tumur zamiig gatsaaj dundaas ni hulgailsan gej Nyamdorj gyai ih hural deer uneniig nibil tod heleel bsan shuudee

1  |  0
Намжа(192.82.89.102) 2023 оны 03 сарын 18

Ийм л луйварчид эхоронч царайлж бсан шүүдээ хармаа нэгтэй мэрэгшсэн хулгайчууд мафи муу аргандаа нэвтэрхий болсон нөхөд

1  |  0
чимэд(124.158.64.154) 2023 оны 03 сарын 17

баттулга туваан хоёр нэг хармаантай байжээ тийм ч учраас туваан баттулгыг АН-н даргаар сонгуулах ажлыг гардан зохион байгуулсан байна.энд нэг ”но” гарч таарлаа.20-30 тэрбум алга болж таарна.Бүр сураггүй идчихсэн байсанч нэгэн үзүүр гарч ирнэ мэдээж.Сонгуулийн зардалдаа Туваан ашигласан хэрэг

0  |  0
зочин(202.72.240.53) 2023 оны 03 сарын 18

энэ лаларууд улсыг маань бүрэн дампууруулчихжуу бүгдийг нь толгойг тасдах цаг нь болждээ ажлын хэсгийхэнд баярлалаа хулгайч нарын үнэн дүр төрхийг гаргаж өгсөнд

1  |  0
Top