Н.Учрал гишүүний хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 17

УИХ-ын өнөөдрийн /2023.03.17/ чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганаар дөрвөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Энэ дотор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хориг багтжээ.

Өөрөөр хэлбэл, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top