Ш.Адьшаа: Цахим сүлжээнд бусдыг доромжилдог асуудлыг Монголын төр зохицуулах ёстой

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 17

УИХ-ын өнөөдрийн /2023.03.17/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.   

Энэ үеэр  УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зөв. Гэхдээ олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах асуудал тулгамдсан асуудал болсон. УИХ энэ хуулийг батлахдаа олон хууль, тогтоомж зөрчиж оруулж ирсэн. Олон нийтийн сүлжээнд цахим гэмт хэрэг үйлдэгддэг, нэр хаяггүй сүлжээнээс бусдыг доромжилдог, нэр хүндийг нь унагаадаг, хүчирхийлэл сурталчилдаг асуудлыг Монголын төр зохицуулах ёстой. Бид нийгмийн өмнө энэ асуудлыг зайлшгүй хуульчилж батлах ёстой гэдэгт санал нэг байна" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.90.160) 2023 оны 03 сарын 17

Тэрийг төр зохицуулж болох ч үгүй, чадах ч үгүй гэдгийг мэдэхгүй хүн УИХ - д сууж баймааргүй юм.

0  |  0
Top