Ё.Баатарбилэг: Парламент хууль батлахдаа дэг журмаар нь явуулмаар байна

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 17

УИХ-ын өнөөдрийн /2023.03.17/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.   

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Хуулийн хэлэлцүүлэг, чуулганы хуралдаанд орж ирэх үед ийм нөхцөл байдал үүсэх вий гэдгийг хэлж байсан. Хуулийн төслийг анх боловсруулахдаа олон нийтийн санаа бодлыг хэрхэн тусгасан юм. Энэ мэт хуулийн төслүүд дээр зөвлөлдөх санал асуулгыг явуулж байх ёстой. Төрийн байгууллага, иргэний нийгмийн дуу хоолой байгаагүй. Хуулийн төсөл дээр сууж байгаа төрийн албан хаагчид тодорхой мэдээллийг өгч баймаар байна. Эцэст нь УИХ, УИХ-ын дарга нар хуулийн төслийг яг дэг журмаар нь явуулмаар байна. 48-хан цагийн дотор баталсан шүү дээ. Ерөнхийлөгчийн хориг цагаа олсон, зөв" гэлээ. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ямар сонин юм бэ? (66.181.166.134) 2025 оны 03 сарын 13

ХАВТАСТ ХЭРЭГ: Ё.Баатарбилэг гишүүн ₮939 саяын авлига авсан нь тогтоогджээ гэж zindaa.mn сайтад бичсэн байхын?

1  |  0
Зараа(124.158.66.107) 2025 оны 03 сарын 13

хүүе ээ, гэмт хэрэгтэн гэдгийг нь баталчихсан байж эхнээс нь ингээд орой дээрээ залаад ямар учир байна аа

1  |  0
ad(139.5.216.238) 2025 оны 03 сарын 13

ci ehleed hahuuli avhaa zoogsooldoo

2  |  0
К(192.82.68.117) 2025 оны 03 сарын 13

Гэмгүй царайтай гэмтэн

1  |  0
Gh(192.82.87.64) 2025 оны 03 сарын 13

Hogiin hulgaich hodoonii yum hodoodoo malaa malla

2  |  0
Зочин(66.181.161.136) 2025 оны 03 сарын 13

Архангайн бас нэг хулгайч аавынхаа толгойг маажиж байна.

2  |  0
Close menu