УИХ-ын өнөөдрийн /2023.03.17/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Энэ хууль бол чухал. Цаг үе нь болсон хууль. Гэхдээ хийгүй, чамбай хууль хийгээрэй л гэж байгаа юм. Үүнийг Засгийн газар дахин боловсруулж оруулж ирэх ёстой" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )