УИХ-ын өнөөдрийн /2023.03.17/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Энэ хуульд нийгмийн зүгээс тодорхой шаардлага тавьж байгаа. Нэгнээ харлуулах зорилгоор нийгмийн сүлжээгээр дамжуулан гүтгэлэг явуулж байна. Энэ маш хор уршигтай тул бид анхаарах хэрэгтэй. Гэхдээ тэглээ гээд нийтийн мэдээлэл хүртэх эрхийг хязгаарлаж болохгүй. Бусдыг гүтгэж, доромжлохыг л зогсоох ёстой. Гүтгэхгүй бол шоронд орохгүй шүү дээ. Манай зарим хэвлэл мэдээллийнхэн ярьдаг. Гүтгэхтэй холбоотой заалтыг Эрүүгийн хуулиас ав, шоронд орох гээд байна гэж. Үгүй ээ, гүтгэхгүй л байхгүй юу даа. Тэгвэл юу гээд л чирж аваачаад шоронд хийх юм. Гэтэл хэргээр гүтгэх сонирхол байгаад байгааг л гайхаж байна. Үүнийг л таслан зогсоох хэрэгтэй" гэлээ.
Сэтгэгдэл ( 6 )
10 %- ийн Даваасүрэн гэвэл гүтгэлэг болох уу? Энэ чинь ард түмнээс өгсөн алдар.
хардах эрхийг хэн хэзээ бидэнд олгосон юм бэ хүн гүтгэж хамгийн хүнд гэмт хэрэгтэн болгож нийгэмд цацаад нийгэм байдгаар нь сэвж өгдөг Үүнийгээ бид хардах эрх гэж ярьдаг энэ бол эрх чөлөө хүний эрх биш юмаасэтгүүлчид тав гурван төгрөг аваад гүтгэж өгдөг явдал арай задгайрч байнаа. үүнийгээ одоо шүгэл үлээх гэж нэрлэх болж байна.
хардах эрхийг хэн хэзээ бидэнд олгосон юм бэ хүн гүтгэж хамгийн хүнд гэмт хэрэгтэн болгож нийгэмд цацаад нийгэм байдгаар нь сэвж өгдөг Үүнийгээ бид хардах эрх гэж ярьдаг энэ бол эрх чөлөө хүний эрх биш юмаасэтгүүлчид тав гурван төгрөг аваад гүтгэж өгдөг явдал арай задгайрч байнаа. үүнийгээ одоо шүгэл үлээх гэж нэрлэх болж байна.
Санал нэг байна.\nСэтгүүлчид хэн нэгний захиалгаар зориуд гүтгэх, сургаар мэдээ тараахаа больж хариуцлагатай, баримттай ярьж, бичиж байх ёстой !!!
Рэ
Гэмт хэрэгтэн эрх мэдэлтнүүд наад хуулийг чинь ашиглаад өөр үгээр бол та нар бидныг шоронд суулгаж ам хэлийг минь боохол гэж байгаа өөр юүч биш юү үнэн энэ үнэн