Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа юм.
Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлж, тэрхүү хүсэлтийг нь өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэсэн.
Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын шинэ сайдыг энэ долоо хоногт томилно гэдгийг эх сурвалж мэдээллээ. Улс төрийн хүрээнд төдийгүй олон нийтийн дунд Т.Аюурсайханы албыг авах дараагийн хүн хэн байх талаар олон таамаг дэвшүүлж байна.
Тэр хэрээр ч сайдын суудал горилсон улстөрчдийн тоо ганц, хоёроор зогсохгүй, ил далд хэлбэрээр байр сууриа илэрхийлж эхэлсэн.
Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэнийг танхимдаа урьж, сайдаар томилон хамтарч ажиллах нь тодорхойгүй байгаа юм. Ямартай ч энэ долоо хоногт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллах хүнийг томилно гэдгийг эх сурвалж өгүүлж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Doloon uuliin tsaaguur dald or
”БООВ” Оюунчимэгийг томилж нүдний булай болох вий дээ