УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нүүрсний хулгайн хэрэгт холбогдон яллагдагчаар татагдан шалгагдаж эхэлсэн. Гэвч тэрбээр шалгагдаж байх явцдаа БНСУ-ыг зорьсон юм. Түүнчлэн УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн байдаг.
Тэгвэл өнөөдөр /2023.03.21/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцжээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хүсэлтийг дэмжсэн байна. Улмаар энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж, эцэслэхээр боллоо.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат БНСУ-д ээжийгээ эмчлүүлж байгаа тул өөрөө эх орондоо ирэх боломжгүй гэдгээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээр дамжуулж уламжилсан билээ.
Сэтгэгдэл ( 3 )
Зугтчихлаа ш дээ наад хулгай чинь
Ээжийгээ ялныхаа өмнө бариадч бгаа юмшиг энэ тийм энэрэнгүй хүн бишээ оргуулсан нохойтой нь хариуцлага хатуухан тооц
Энэ эрхэм бол Оюунэрдэнэ, Аюурсайхан, Батзандан нарыг бодвол болосрол мэдэлг, шудрага байдлаараа арай илүү улс төрч хүн шүүдээ. Ил байдлаар том дуугарсан хүн бурууддаг байдал газар авч, Ер. сайдын хөл дор, ИХ-ын даргын хөл дор мөргөж байх нь энэ цаг үеийн зөв шийдэл болжээ. Оюунэрдэнэ одоо судлаасаа бууж, ард түмний амьдралыг, улс орноо бодсон, худлаа ярьдаггүй, элдэв шийдвэрээ эцэслэж чаддаг мэдлэг боловсролтой, заль мэхгүй, худалч биш, жүжүиглэх авьяас байхгүй бодь нэгэн бидэнд нэн чудал хэрэгтэй байна.