Д.Амарбаясгалан: Хүүхдийн мөнгөний асуудлаар ХНХЯ-нд чиглэл өгсөн

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 23

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2023.03.23/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "УИХ-ын чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажилласан. Энэ үеэр иргэдээс хүүхдийн мөнгийг ялгаварлаж олгож байгаа байдал нь зарим талаараа амьдралд нийцэхгүй байна гэх санал гарсан байна.

Асуудал байгаа болохоор иргэдийн саналыг Засгийн газар авч үзэх чиглэл ирсэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд үүрэг, чиглэл өгсөн. Хоёрт, хүүхдийн мөнгөний асуудлаар тодорхой иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Тэрийг Засгийн газар анхааралтай ажиглаж хүлээж байна. Хүүхдийн мөнгийг халамжийн нэг хэлбэр гэж үздэг болохоор Засгийн газар есөн хувьд нь олгохгүй байгаа. Халамжийн бодлогыг багасгах, үйлдвэрлэл хөгжил чиглэлд мөнгөө зарцуулж байх ёстой гэдэг утгаар энэ бодлогыг барьж ажилласан" гэлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
9хувь(103.229.121.140) 2023 оны 03 сарын 23

40, 50 хувийг хасчаад юун 9 хувь хассан бэ, өдөр ирэх тусам ядуурцгаагаад байхад ийм олноороо боломжтой гэж юу байсын бэ, аав ээж нь цалингаас цалингийн хооронд хэцүү айлын хүүхдүүд, хасагдаад байгаа шүү

0  |  0
Төр (103.57.95.48) 2023 оны 03 сарын 23

Тэр олон байртай,машинтай гар утастай арын хаалга танил хамаатнаараа халамж авсан улсаа хасаж чадаагүйн бж..хүүхэд ялгаварласан та нартай 24 онд тооцоо бодно..хэдхээн хүүхдээ ялгасан дэлхийн шившиг..арчаагүй төр...

1  |  0
51(202.21.108.20) 2023 оны 03 сарын 23

ta nariin ene ylgavarlaliig songuuliar hariultiig ni ard tymen ogchno sanaa zovoltgui ajiglaad suuj bai

1  |  0
Top