УИХ-ын өнөөдрийн /2023.03.24/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Н.Энхболдыг томиллоо. Түүнчлэн УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг томиллоо.
Учир нь, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтээр бүрэн эрхээс нь чөлөөлсөн.
Үүнтэй холбогдуулан Ж.Мөнхбатын оронд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар ажиллаж байсан Н.Энхболдыг томилсон юм. Харин Н.Энхболдын оронд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Мөнх-Оргилыг томилов.
Сэтгэгдэл ( 1 )
Нөхдүүдийн зүсий нь өөрчлөөд хэрэг бгаа юмуу ээлж ээлжээр олон шуналтан хоолонд орлоошдээ ман д нэр цэвэр хүн нэгч байхгүйээ хайлтгүй