Т.Аюурсайхан: Прокурорын яллах дүгнэлттэй санал нийлэхгүй, би нүүрсний хэрэгт холбоогүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 24

УИХ-ын өнөөдрийн /2023.03.24/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тэрбээр нүүрсний хулгайн хэрэгт холболгдож яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа юм. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн байдаг. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Би өөрийнхөө хүсэлтээр Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайдын албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргаж өгсөн. Нөхцөл байдлыг та бүхэн бүгд мэдэж байгаа. Энэ салбарт надаар хариуцуулж хийлгэх гэсэн гол ажил нь хууль, эрх зүйн орчны шинэчлэл байсан. Ялангуяа нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл 4-5 засаг дамжин яригдаж байсан асуудал. Үүний би гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр холбогдох байнгын хороодын дэмжлэгтэйгээр хийж, одоо УИХ дээр хэлэлцэгдээд явж байна. Цаашид төлөвлөсөн олон асуудлууд байсан. Олон зүйлийг өөрчлөх тэмүүлэл, эрмэлзлэлтэйгээр энэ ажлыг хийгээд гурван сар болсон. Гэвч тодорхой хэрэгтэй холбогдуулаад нийгмийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар өнгөрсөн 3 сарын дотор миний эсрэг гүтгэлэг, дайралт явсан. Үүнийг янз бүрийн хүмүүс зохион байгуулсан. Захаасаа ил болж байна. Маш их хөрөнгө мөнгө санхүүжилт гаргасан. 

Олон нийтийн мэдээлэлд үндэслэсний улмаас прокуророос надад хэрэг үүсгэсэн. Энэ асуудалд миний зүгээс удаа дараа мэдэгдэл хийсэн. Нүүрсний хулгайн хэрэгт би холбогдол байхгүй. Үүнийгээ би одоо ч гэсэн хэлж байна. Надад хэрэг үүсгэсэн прокурорын дүгнэлттэй би санал нийлэхгүй байгаа. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, бусдыг элсүүлэх гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэсэн. Эрүүгийн хуулийн 20-р зүйл гэдэг бол Терроризм, зэр зэвсэг, мансууруулах бодис оруулах, буюу олон нийтийн аюулгүй байдлын эсрэг зохион байгуулалттай гэмт хэрэг гэдэг бүлэгт холбогдуулсныг би ямар ч баримт нотолгоогүйгээр зохиомлоор ингэсэн гэж үзэж байна. Тиймээс би шат шатанд нь гомдол гаргаад явж байгаа юм" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочтн(202.126.90.36) 2023 оны 03 сарын 27

Гэмгүй мөртлөө гэмтэн байдаг хачин юм аа? Олны нүдэн дээр шалгуулаад буруугүй гээд гараад ирвэл ирэх сонгуулиар ногоон гэрлээр гарна даа.Энэ 5 -д мөн ч их итгэсэн, сэтгэлээрээ дэмжсэн юмсан.ГЭМГҮЙ Л БАЙГААСАЙ .

0  |  0
Бат(192.82.74.108) 2023 оны 03 сарын 27

ХЭНЧ БАЙСАН ТИЙМ БОЛОМЖИЙГ АШИГЛАНА. РЕНЧИН ГУАЙ, ДАМДИНСҮРЭН ГУАЙ, ГЭХ МЭТ ХУУЧНЫ ТООТОЙ ХЭДЭН ХҮН Л ХАЖУУГААР НЬ...

1  |  0
Зочин(66.181.176.224) 2023 оны 03 сарын 26

Яахаараа ийм хуурамч дүртэй хулгайч вэ.Сайн шалгах хэрэгтэй түүний гар хөл болох барилгын компанийн захирлыг ч шалгах хэрэгтэй ард түмнийг яахаараа ингэж доромжилж чадаж бна аа муу новш,

0  |  1
Зочин(202.9.41.25) 2023 оны 03 сарын 26

Авурсайханыг их л зөв залуу, Монголын төрд их юм хийх байхаа гэж найдаж байсан, одоо ч тнгж бодож л байна. Шударга үнэн л ялаасай гэж хүсч байна. Төр цэвэр, ариун сэтгэлтнээр бүрдвээс түмэн олон ч амар амгалан байж, улс эх орон минь өьөг дээдсийнхээ агуу их үйлсийг зөвөөр залгамжлан авч яваасай, эх орон минь яндашгүй их баялаг, хязгаар үгүй оюун ухааныхаа хүчээр мөнхөд мандан бадарч, энхжин оршоосой л гэж залбиирнам.

0  |  1
Зочин(192.82.69.48) 2023 оны 03 сарын 25

Тэгээд нүүрсний ямарч хамааралгүй юм бол УИХын гишүүнээсээ түдгэлзэж байгаад шалгуулчихаач ээ.Сүүлд нэр чинь цэвэршинэ .Худлаа гоншигнох хэрэггүй

1  |  0
Энэ(150.129.140.138) 2023 оны 03 сарын 25

Энэ нохой гүрийхээр шийджээ нянбактер зааж өгсөн байхоо

1  |  0
miku(122.201.21.156) 2023 оны 03 сарын 25

М. Энхболд, Ц. Нямдорж нарын дургуйг хүргэсэн учир Аюурсайханаар тэд туг тахих шив

1  |  0
Зочин(202.126.88.67) 2023 оны 03 сарын 25

Одоо галт тэрэг хөдөлсөөн аюурсайхаан.

2  |  0
ЗОЧИН(66.181.186.73) 2023 оны 03 сарын 25

АТГ ЧИНЬ ЗҮГЭЭР ХҮМҮҮС ГҮТГЭСНИЙГ ҮНДЭСЛЭН ПРОКУРОРОТ ХАНДДАГ АМАР ЗАРЧИМТАЙБАЙДАГ ЮМ БАЙХДАА. ХЭН Ч ХЭНИЙГ Ч ЮУ ГЭЖ Ч ГҮТГЭЖ БОЛНО. ТЭР БҮХИЙД АТГ ПРОКУРОРД ХАНДДАГ ЮМ УУ?

0  |  0
ЗОЧИН(66.181.186.73) 2023 оны 03 сарын 25

АТГ ЧИНЬ ЗҮГЭЭР ХҮМҮҮС ГҮТГЭСНИЙГ ҮНДЭСЛЭН ПРОКУРОРОТ ХАНДДАГ АМАР ЗАРЧИМТАЙБАЙДАГ ЮМ БАЙХДАА. ХЭН Ч ХЭНИЙГ Ч ЮУ ГЭЖ Ч ГҮТГЭЖ БОЛНО. ТЭР БҮХИЙД АТГ ПРОКУРОРД ХАНДДАГ ЮМ УУ?

0  |  0
Зочин (192.82.85.33) 2023 оны 03 сарын 25

Ахаа намайг бодоорой , унаж яваа морь чинь хулгайн замаар орж ирсэн ойчвол хамт л унана шүү гэж Хүүкэд захиа бичсэн гэжуугаа .

1  |  0
Discipline (192.82.78.46) 2023 оны 03 сарын 25

Bitgii xudlaa yari, za yu xulgaichuudaa.

1  |  0
Би(66.181.177.196) 2023 оны 03 сарын 25

Битгий худлаа хуц. Чамаар нэг их ажил хийлгэх юм гэнээ. Дүр эсгэсэн хулгайч

0  |  0
Зочин(86.111.136.31) 2023 оны 03 сарын 24

Hamgin itgeltei mundag zaluu grj boddog. ouyn erdene gol tukguur boloh hunee aldaad bn daa..\n

0  |  0
Zochin(86.111.136.31) 2023 оны 03 сарын 24

Ene huniig hergeer ingej neriig ni muutgaj bgadaa

0  |  0
Жагаа(64.119.16.113) 2023 оны 03 сарын 25

Чи болиоч луйварчин чамайг хуулийн байгуулага гүжирдээд байна уу яасан ичидгүй юм бэ наадхиа хорьж байгаад шалгах хэрэгтэй

1  |  0
Хр(139.5.218.135) 2023 оны 03 сарын 25

Энэ одоо юу вэ хар гөлийсөн хулгайч байж

1  |  1
Н(66.181.160.74) 2023 оны 03 сарын 24

шаалдаа бадамаа удахгүй 461 д бандиддуулаад хэвтнээ чи

1  |  0
Нүд (150.129.140.138) 2023 оны 03 сарын 25

Нүд чинь би шуналтай хулгайч бнаа гээд хэлээд бнашдээ ингэж хөгшин ээж аавынхаа санааг зовоож яадаг бнаа аан энгийн борхон амьдрал яасан тайван амгалан гээч олсон хэдээ хүргээд л болоо

1  |  0
баточир(202.9.40.81) 2023 оны 03 сарын 24

АТГазар зохиомол хэрэг үүсгэдэг газар гэх гээд байна уу? Таныг хулгайч луйварчин гэдгийг мөрдөн байцаагч, прокурор биш жирийн хүмүүс ч хэрэгтэн болохыг чинь мэднэ мэдрэнэ. Одоо та өөрийн чинь буруутай үйлдлийг илчилсэн мөрдөн байцаагч прокурор нарыг устгах уу? та мөнгөтэй хүндээ чадах байлгүй. Новш Ард түмэндээ хүндлэгдсэн Намын минь нэрийг шороотой хутгасан хулгайч\nХариулах

0  |  0
16(202.9.40.81) 2023 оны 03 сарын 24

АТГазар зохиомол хэрэг үүсгэдэг газар гэх гээд байна уу? Таныг хулгайч луйварчин гэдгийг мөрдөн байцаагч, прокурор биш жирийн хүмүүс ч хэрэгтэн болохыг чинь мэднэ мэдрэнэ. Одоо та өөрийн чинь буруутай үйлдлийг илчилсэн мөрдөн байцаагч прокурор нарыг устгах уу? та мөнгөтэй хүндээ чадах байлгүй. Новш Ард түмэндээ хүндлэгдсэн Намын минь нэрийг шороотой хутгасан хулгайч\nХариулах

0  |  0
Top