Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, ГИШҮҮДИЙН БҮРЭН ЭРХИЙГ хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 29


Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас нүүрсний хэрэгт холбогдуулан нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татан, шалгаж байгаа билээ.

Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлээд байгаа юм. 

Тэгвэл УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр /2023.03.29/ хуралдаж, дээрх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг хэлэлцэх гэж байна.

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил томилогдсон билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top