Н.Наранбаатар: Би хууль зөрчөөгүй, НҮҮРС ХУЛГАЙЛААГҮЙ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 29

АТГ-аас УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нарыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа. Улмаар прокурорын байгууллагаас Н.Наранбаатар нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-д хүргүүлээд байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр /2023.03.29/ УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж байна. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Наранбаатар хэвлэлийнхэд дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "Мөрдөх ажиллагааны талаар ярих эрх байхгүй. Би ямар хулгай хийсэн биш, айхгүй байна. Би АТГ-ыг дуудсан үед нь очсон, тайлбар өгөөгүй зүйл байхгүй. Дуудсан үед нь шаардлагатай материалыг нь аваад л очиж байгаа. Хуулийн байгууллага үндэслэлээ хэлэх байх, тэрийг нь сонсож байгаад хариугаа хэлнэ дээ. Надад хууль зөрчсөн, нүүрс хулгайлсан зүйл байхгүй" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
урдаа(139.5.216.63) 2023 оны 03 сарын 29

хувхай нүдний булай. аль өмхий амаараа хэлж байна.чи ичиж бай. ичихгүй байна гэдэг их аюултай шүү!!!

0  |  0
Top