Ц.Мөнх-Оргил: Мөрдөн байцаах ажиллагааг түргэн шуурхай явуулах боломжоор л хангаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 29

 АТГ-аас УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарыг нүүрсний хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсантай холбоотойгоор Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан дээрх гурван гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах саналыг өнгөрсөн долоо хоногт УИХ-д хүргүүлсэн билээ. 

Энэ хүрээнд өнөөдөр (2023.03.29) УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, прокурорын саналыг хэлэлцлээ. Улмаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах прокурорын хүсэлтийг үндэслэлтэй гэж үзэж, хүлээж авлаа. 

Энэ талаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргил "УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, прокурорын саналыг хэлэлцэж санал гаргалаа. Ерөнхий прокурорын саналыг хүлээж авах нь зүйтэй гэдэг саналыг гаргалаа. Энэ нь гурван гишүүнийг гэм буруутайг нь тогтоосон зүйл биш. Хууль хяналтын байгууллага шалгалтын ажиллагаагаа түргэн шуурхай явуулах ажлыг хангаж байгаа юм. Гэм буруутай нь бүрэн тогтоогдвол шүүхэд шилжүүлэх, гэм буруугүй нь тогтоогдвол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг сэргээх саналыг боломжийн хугацаанд оруулж ир гэдэг саналыг өглөө. Дэд хорооны гишүүд санал нэгтэйгээр шийдвэрт хүрсэн. Мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулах боломжоор л хангаж байна гэсэн үг" гэлээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Busad Aluurchid hulg(31.164.60.105) 2023 оны 03 сарын 30

Busad Aluurchid hulgaichid luivarchdiig yagaad tolgoig ni ileed baina?????

0  |  0
Сэтгүүлч ээ?(202.9.46.69) 2023 оны 03 сарын 29

Гэм буруутайг прокурор тогтоодог юмуу ?!

0  |  0
Top