Н.Алтанхуяг: Гурван гишүүний асуудлыг НЭЭЛТТЭЙ ярих хэрэгтэй

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 30

УИХ-ын өнөөдрийн /2023.03.30/ ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Хуралдаанаар нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос хаалттай танилцуулж, шийдвэр гаргана. 

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Зовлон үзсэн чавганц гэдэг шиг хоёр санаа хэлье. Бид ард иргэдээс сонгогдсон, тэдний мэдэх эрхийг их боогдуулж байна. Үндсэн хуулиар гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үзэхгүй. Гэтэл УИХ-д зарладаг, хэд хоноод хүмүүсийнх нь нэр нь солигдож орж ирдэг. Ингэснээр хуулийн байгууллагын нэр хүнд уначихлаа гэж харж байна. УИХ-д итгэх иргэдийн итгэл ч уначихлаа.

Хэн нь гэмтэй, хэн нь гэмгүйг хуулийнхан тогтоож чадахаа больчихсон юм биш үү. Та нар үг хэлдэггүй юм уу, хэн чинь гэмтэй, гэмгүйг мэдэх арга алга.

Тиймээс УИХ-д оруулж ирж, олон нийтэд гэмтэн гэж зарлачихаад, хаалгаа хааж байгаад хаалттай хуралддаг зүйлийг болих хэрэгтэй.

Ил тод ярих хэрэгтэй байна. Ядаж шүүхээ нээлттэй болгоод өгөөч дээ.

Г.Занданшатар дарга аа, тогтоол гаргах ёстой байна. УИХ-ын гишүүдтэй холбоотой хэргийг шүүх нээлттэй хэлэлцэж баймаар байна.

Хоёрт, шударга бусын эсрэг тэмцэж байгааг зөв гэж бодож байна. Чухал, хэцүү зүйл. Маш их бэрхшээлийн дундуур явна. Гэхдээ бид УИХ-ын гишүүд шүү дээ. Хавар боллоо, ажил хөдөлмөр эхэлдэг юм даа. Та нар хэдэн хүнээ ярихаас өөр зүйл хийдэггүй юм байна гэж ард иргэд хэлж байна шүү. Алга болж байгаа дундаж давхаргаа яаж дэмжих вэ гэдгээ яримаар байна. Биенес эрхлэгчдээ дэмжих тал дээр ярилцмаар байна" хэмээн байр сууриа илэрхийлэв. 
 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.141.67) 2023 оны 03 сарын 31

chi bururu yarjina oor bas olon sandag abaidag baina. nogoo ygaab gatsurtin sandag demberelin sandag geed .

0  |  0
zochin(150.129.141.67) 2023 оны 03 сарын 31

chi neg gantshan sandagjab bishe eoor bas dund gobios sandga ged iluu sain humuus irlee geene.

0  |  0
Zochin(86.111.136.127) 2023 оны 03 сарын 30

Маш зав зүйл ярьж бна.Хүнийг гэмтэн гээд энэ нэг ёрөнхий сайд хуулийн сайд хоёр өрсөлдөгч Аюуосайханаа ил зарлаад бх.үнэнийг нь хэллээ гэж \nхэн нь үзэн ядаж гэмтэн болгож зарлаад бгаан...гэтэл Баттулга Элвэгдорж нараа нэрийг нь хэлсэн хирнээ шүүж чадахгүй хогийн юм вээ...

1  |  0
Zochin(203.217.139.240) 2023 оны 03 сарын 30

ooriigoo hiczee\n

0  |  0
Зочин(202.9.47.1) 2023 оны 03 сарын 30

Хаалттай хэлэлцэх хэрэгтэй, түдгэлзүүлэх л хэрэгтэй.

0  |  1
(122.201.21.163) 2023 оны 03 сарын 30

Нээлттэй ярьвал холбогдох хулгайч нарын тоо нэмэгдэнэ шоо

1  |  0
Сонгогч(202.9.46.69) 2023 оны 03 сарын 30

Сонгогчид ч гэсэн яах гэж түтгэлзүүлдэг, түгэлзүүлэхээс өөр арга чарга байгаа эсэхийг мэдэх эрхгэй биздээ

1  |  0
Зочин(66.181.176.211) 2023 оны 03 сарын 30

тэгвэл бүр их хурлын гишүүн гэмт хэрэг үүлдэж болно гээд Ундсэн хуулин даа оруулчих. ДАРХЛАГДСАН ХЭДЭН ҮЕЭРЭЭ ГЭЭД ТЭГЭЭД ДУРААРАА УЛСАА МӨЛЖӨӨД ХУЛГАЙЛААД СУУЦГАА. ҮҮНИЙГ Л ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ХҮСЭЭД МӨРӨӨДӨӨД БАЙГАА БИЗДЭЭ

0  |  1
Иргэн(124.158.107.48) 2023 оны 03 сарын 30

Заавал урвуулж ойлгож, урвуулж тайлбарлах нь ямар зорилготой байдаг юм бол доо. Шүүх, хэлэлцэх биш өөр ажил байдаггүй юм уу гэж асуулаа гэж ойлголоо. \n

0  |  0
Top