УИХ гурван гишүүнийхээ асуудлыг ХААЛТТАЙ хэлэлцэх үү?!

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 30

УИХ-ын өнөөдрийн /2023.03.30/ ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. 

Тэгвэл дээрх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах прокурорын хүсэлтийг УИХ хаалттай хэлэлцэхээр төлөвлөжээ. Харин хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг горимын санал гаргаж, нээлттэй хэлэлцэхийг хүссэн юм.

Үүнд, УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг нээлттэй хэлэлцэх ямар боломж байна Тамгын газар судлаарай. Цаанаасаа нууц гээд ирчихсэн зүйлийг нээлттэй хэлэлцэж болж байна уу үгүй юу. Санал хураалтаар шийдэж болох уу, лавлагаа танилцуулаарай хэлэлцэж эхлэх үед нь" хэмээн ярилаа. 
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.26.156) 2023 оны 03 сарын 30

ичиж үхлээ парламент нь эрүүгийн хүмүүсээр дүүрчих гэж дээ

0  |  0
Top