Д.Тогтохсүрэн: Санал хураалтад 66 гишүүн оролцож, нууцаар санал өглөө

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 03 сарын 30

УИХ-ын өнөөдрийн /2023.03.30/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдон яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах нь зөв гэж үзлээ.

Харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв. 

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Санал хураалт нууцаар явагдсан, цаасаар явагдсан. Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзсэн. Н.Наранбаатар гишүүнийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Нийт 66 гишүүн оролцсон. Гадаадад томилолттой тав, зургаан гишүүн байна билээ. УИХ-ын гишүүд өөрийнхөө итгэл үнэмшлээр л саналаа өгдөг" гэх тайлбарыг өглөө. 
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
boldon(64.119.16.87) 2023 оны 04 сарын 02

chi ter dornogobi boo yalatnag yaj chadaguin bile ete tgeel yuheb nadiga ingel daarmtald.

0  |  0
Ринчинболд(124.158.66.103) 2023 оны 03 сарын 31

яг зөв шийджээ

0  |  0
Top