Зургаан жилд нохой 67 мянга, муур 11 сая болж үрждэг байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 04 сарын 05

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2023.04.05) хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нараас өргөн мэдүүлсэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцуулсан. Тэрбээр "Өнөөдөр манай улсад 320 мянган эзэнгүй муур, нохой байна. Сүүлийн 100 гаруй жилийн турш эзэнгүй нохой, муурыг буудаж устгаж ирсэн. Улаанбаатар хотын хувьд жилдээ 100 мянган нохойг буудаж устгах төлөвлөгөөтэй ажилладаг. Үүнд жилдээ 1.8 тэрбум төгрөг төсөвлөдгийг онцлоод хос хоёр нохой жилд 16,  хоёр жилд 128,  гурван жилд 512,  дөрвөн жилд 12000, зургаан жилд 67000 болж үрждэг  бол хос хоёр муур жилд 24,  хоёр жилд 376, гурван жилд 11000, дөрвөн жилд 370000, зургаан жилд 11 сая болж үрждэг. Өөрөөр хэлбэл, үржлийн хурд нь буудаад устгаж дуусгах ямар ч боломжгүй. Иргэд тэжээвэр амьтандаа өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийлгэх нь бага, үржлийн асуудалд хязгаарлалт хийдэггүйгээс олноор үржиж байна. Энэ нь байгаль орчинд тугамдсан асуудал болж хувирсан. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс хийсэн судалгаагаар хөрсний бохирдол, эзэнгүй муур, нохойг устгаж хөрсөнд булж байгаа зэрэг нь халдварт өвчин дэгдэх үндсэн шалтгаан болж байна гэсэн аюултай дүгнэлтийг гаргасан"гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.166.196) 2023 оны 04 сарын 05

Хятад, солонгосуудын муур нохой идээд байдаг ч учиртай л юм байна

0  |  0
Top