УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.04.11/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Төрийн албаны ёс зүйн байдлын тухай хуулийг боловсруулсан. Ажлын хэсгийг байгуулж, Б.Баттөмөр гишүүн ахалсан. Жилийн турш хэлэлцүүлэг өрнүүллээ. Маргааш анхны хэлэлцүүлгийг нь хийнэ. Энэ хуулийг боловсруулах болсон гэнэтийн шаардлага бол өмнөх үеийн хэм хэмжээ, стандарт, ёс зүй өөрчлөгдсөн. Гэвч шинэ стандарт бий болоогүй. Хэм хэмжээд хязгаар байх ёстой. Шилжилтийн үед юу дуртайгаа хийж болох эрх чөлөө гэж ардчилалыг ойлгосон. Ёсзүйг хэм хэмжээ болгон хуульчилж байж хууль хэрэгжинэ. Хууль хэрэгжих үндэс нь ёс зүй, ёс суртахуун юм. Тиймээс Төрийн албаны ёс зүйн байдлын тухай хууль төрийн албан хаагчдын нэр хүндийг өргөнө. Төрийн албан хаагчдаа хамгаалах хууль. Монгол Улсад 4232 төрийн байгууллага ажилладаг. Ажлын байранд архидан согтуурах зөрчил гарлаа гэхэд ёс зүйн зөвлөл шийдэх ёстой, хуулийн байгууллага биш" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )