УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулаад 2020 оны тавдугаар сарын 1-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан юм.
Тэрээр УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.04.13/ нэгдсэн хуралдаанд дээрх хуулийн төслөө татан авах хүсэлт ирүүлжээ.
Хүсэлтэд “Засгийн газрын шийдвэрээр Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгасантай холбоотойгоор өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийн үзэл баримтлалд зарчмын өөрчлөлтүүд орохоор байгаа тул Монгол Улсын Их хурлын тухай хуулийн дагуу хуулийн төслөө татан авах хүсэлт гаргаж байна” гэжээ.
УИХ-ын дарга хүсэлтийг уншиж танилцуулан, туулийн төслийг татан авсанд тооцлоо.
Сэтгэгдэл ( 0 )