Ашигт малтмалын лиценз эзэшигчдийг ил болголоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 04 сарын 17

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр /2023.04.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Таван мэдээллийн санд 27 мянга орчим датаг холбогдох байгууллагуудаас ирүүлсэн, мэдээллийг ил болгоод байна. Өнөөдөр хуульд заасан Ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг эзэмшигчийн мэдээллийг төр, хувь, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг үл харгалзан бүгдийн нь мэдээллийг нээж, ил тод болгож байна. Нийт 6178816 га газарт ашигт малтмалын лицензийн зөвшөөрлийг өнгөрсөн хугацаанд олгосон байна. 

Нийт 2598 лицензээс 41 нь идэвхгүй, 2557 лиценз идэвхтэй байна. Уул уурхайн салбар ил тод байвал улс орны эдийн засаг эрүүл байна. Бид үйл ажиллагаанд нь хяналт, дүн тавихгүй" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top