ЧУУЛГАН | ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшсэн ЗУРГААН ДЭВШИГЧИЙН асуудлыг хэлэлцэж байна

2023 оны 04 сарын 21

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.04.21/ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн бодлогын байнгын хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн санал дүгнэлтийг хэлэлцэж байна.


ЭМДҮЗ-ийн гишүүнд МҮЭХ-оос тус холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МТЗҮЭХ-ны дэд дарга Б.Алтанхуяг, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн секторын эрхлэгч, ШУ-ны байгууллагын ҮЭХ-ны дарга Т.Баясгалан, ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд МАОЭНХ-оос Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч, УБСонгдо эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн захирал С.Зоригоо, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Гэрэлмаа, МҮХАҮТ-аас тус танхимын дэргэдэх бизнес академийн чиглүүлэгч багш, ХӨСҮТ-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн Н.Одонгуа нарыг УИХ-д санал болгожээ.

Байнгны хорооноос нэр дэвшигчийн сонсголыг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулсан байна.

Хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээч С.Эрдэнэбат Б.Алтанхуяг Т.Баясгалан Ж.Гэрэлмаа, Н.Одонгуа нарыг ЭМДҮЗ-ийн даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд тавигдах шаардлага хангасан, Ажил олгогчийг төлөөлсөн нэр дэвшигч С.Зоригоог эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг хувийн багууллагад тодорхой албан тушаал хашдаг нь тусламж үйлчилгээ авдаг байгууллагад тодорхой даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах төлөөлөл нь тусламж үйлчилгээ үзүүлэгчийн төлөөлөл байж болох гэсэн зарчмыг үндэслэн уг албан тушаалд тавигдах шаардлага хангаагүй гэсэн дүгнэлтийг тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанд оролсон гишүүдийн олонх ЭМДҮЗ-ийн гишүүнд С.Эрдэнэбат, Б.Алтанхуяг, Ж.Гэрэлмаа, Н.Одонгуа нарыг дэмжиж, Т.Баясгалан, С.Зоригоо нарыг дэмжээгүй байна.

Чуулганы хуралдаан ЭМДҮЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авах процессоор үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top