Торонд хоригдох дургүй ТЭНҮҮЛЧ НЭГЭН ШУВУУХАЙ

2023 оны 04 сарын 23

“Шувуу” ажиллагаанд хамаарахгүй гээд шургачиж яваа эр нэг ширхэг байна, хөөрхий. Тодорхойгүй хугацаагаар хойшилсон “Нүүрсний сонсгол”-д “Яахав, цахимаар оролцож болох юм” гэсэн утгатай зүйл хэлсэн гэсэн мэдээлэл саяхан гарсан. Тэгэхээр уншигч та “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад гадаад руу оргон зайлсан Н.Удаанжаргал байна гэж таасан байх.

Мань эр анх Солонгос улс руу явсан ч цаашаа Америк явсан сураг гарч байв. Саяхан хууль, хүчнийхэн түүнийг Аргентинд байгааг нь тогтоосон ч Тайландад очиж. Гэсэн хэдий тэндээ удалгүй Малайз улс руу машинаар явсныг нь мөн л манайхан олоод мэдчихэж. Энэ мэтчилэн мань “Баатар” торонд хоригдон, “Дууч шувуу” болж дуусахгүйг ихэд хичээж байгаа бололтой.

Монгол төр тэр хүнд итгэл үзүүлж, том төслөө хариуцуулж, бүр сүүлдээ Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан ч эцэс сүүлд нь тэрээр эх орондоо өөрийн дураар ирж чадахгүй, тэнүүлчийн амьдралыг сонгож явна. Уг нь харь улсын гар харж, өөрийн улсаас нүүр буруулж явахаар төр, түмнийхээ итгэлийг нэгэн цагт олж явсан шигээ эргэж ирээд, буруу, зөрүүгээ дэнслүүлчих нь хэтийн явдалд нь тустай баймаар. Даанч харамсалтай нь торонд хоригдохыг хүсээгүй нэгэн шувуухай улс улсын тэнгэр дамжин нисэж ч чадахгүй, бууж ч чадахгүй явна.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
T(202.126.89.202) 2023 оны 04 сарын 25

Khulgaichiin buunii nokhoi bolj Baatar bolson shookhuuz daa! Ezen ni naanaa baij bai l ge biz!

0  |  0
Иргэн(66.181.161.48) 2023 оны 04 сарын 24

Байгаа газар нь Путиндчихээч авч ирж чадахгүй бол

0  |  0
Zochin (120.17.43.64) 2023 оны 04 сарын 24

Bariad irehed amarhn dhdee paass huchingvi bolgohod l duuslaa

0  |  0
Zochin (120.17.43.64) 2023 оны 04 сарын 25

Bariad irehed amarhn dhdee paass huchingvi bolgohod l duuslaa

2  |  0
horloo(202.21.107.37) 2023 оны 04 сарын 24

ene shuvuud buruu yu bhvdee , uuniig udirdsan etgeed hen ym ? alivaa zuil ? ug undes gej bh yostoi !

0  |  0
Zochin(66.181.160.90) 2023 оны 04 сарын 23

Hudulmuriin baatar geed bga shu. Ichmeer yuma. Yu hiisrn bolood baatar tsol abab aa.. Hulgai sain hiij uuruu tamtaggui bayajsan geed u. Bayajlaa geed yaj bn. Shunuu shig torond oruulaad bariad irnee

0  |  0
Уншигч(202.126.90.9) 2023 оны 04 сарын 23

гэнэт баяжих аминд цөвтэй гэж зүгээр ч нэг хэлээгүй шүү шуналын туламуудаа.цуг идэж уулцсан нөхдүүд нь одоо тусалдаг болуу? үнхэлцэг нь хагарах шахаал өмдөндөө тавих нь халаг сууж бгаа да хаха.удахгүйээ та нар!!!!!!!

0  |  0
Top