Г.Занданшатар: Улс төрийн намууд АВЛИГЫН ҮНДЭС болж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 04 сарын 26

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2023.04.26/ Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, 2022 оны сүүл, 2023 оны эхэнд зохион байгуулсан Зөвлөлдөх санал асуулгыг сануулж, иргэд Зөвлөлдөх санал асуулгаар гурван багц чиглэл өгсөн. Юуны өмнө 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлж, шаардлагатай хуулиудыг даруй баталж мөрдүүлэх, хоёрдугаарт, Үндэсний баялгийн сангийн хуулийг баталж, үндэсний баялгийг ард иргэдэд болон ирээдүй үедээ тэгш, шударга, хүртээмжтэй болгох тогтолцоог бий болгох, гуравдугаарт, Улс төрийн намын тухай, Сонгуулийн тухай хуулиудыг батлах, парламентын засаглалаа бэхжүүлэх, төлөөлөх чадавхыг сайжруулах, жинхэнэ ард түмний хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэх төлөөллийг бий болгож чадах тогтолцоог бүрдүүлэх чиглэлийг өгсөн гэлээ.

Мөн тэрбээр, улс төрийн намууд авлига, хээл хахууль зэрэг олон сөрөг асуудлын эх үндэс болж буйг дурдаад, эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэгчлэн нэр дэвшүүлж байгаа гол институц болох улс төрийн намуудаа цэгцэлж, ард түмний төлөөллийн байгууллагаа үзэл бодлын нэгдэл болгож төлөвшүүлэх ёстой. Монгол Улсын парламентын ардчиллыг бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах, ардчилсан засаглалаа улам бэхжүүлэхэд та бүхний хувь нэмэр үнэтэй чухал хэмээн онцлон тэмдэглэж хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SHAR TOHOI.(178.209.133.214) 2023 оны 05 сарын 01

Ene balai tonuulchin uy soliorood bna ve enenii ygiig tooh hyn bna uu.Urvagch ulsaa tonson lalaruudiig hyadah tsag oirdoj bna .

0  |  0
Shar tohoi.(178.209.133.214) 2023 оны 05 сарын 01

Ih hural Zasagiin gazar tar mapuud iin gar hul bolson.Ouyerden Hyrelsyh Zandanshatar nar yg duugyi yaraltai ogtsor.Mongolchuudaa bidenii umnu MAN ba AN iig tatan buulgah tyyhen yil ajilgaa shaardalag tavigdaj bna.Mongol uls udruus udurt ireedyigyi uls bolson bna.Ulun tsuuvryydiig baharhaltaigaar hyadah tsag ve irjee.Mongoliin sain erchyylee nuutsaar byh avilagch mapuudiin ger orong ed hurngiig shataaj ustagah tsag ve bidenii umnu irj tedentei dain zarlah tyyhen huvisgal tohioj bna.MONGOLOO ARD TYMENII MEDELDEE AVYA.MONGOL ULSAA AVRAYA.BYH TONUULCHIDIIG HYADAAD UGUEI

0  |  0
Зараа(124.158.64.233) 2023 оны 04 сарын 28

энэ нөхөр л асуудлыг мэдэхгүй байв гэж

0  |  0
Xuts(202.126.90.34) 2023 оны 04 сарын 27

Bitgiii xutsaaaa

0  |  0
Зочин(66.181.176.100) 2023 оны 04 сарын 27

Зүүдээ ярих гээд ХУЛГАЙГАА илчиллээ дээ Зандан шатар

1  |  0
Зочин(49.185.77.162) 2023 оны 04 сарын 27

Марс гаригаас ирсэн хүн мэдэхүй байх нь аргагүй. Жигшүүртэй нь Занданшатар загалмайлсан эцэг нь дээ.

1  |  0
Top