УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2023.04.26/ Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал байна. Хосолсон тогтолцоог өргөн барьсан. О.Цогтгэрэл нарын гишүүд 48, 28 гэсэн төслийг өргөн барьсан. Н.Энхболд нарын гишүүд 38, 38 гэсэн төслийг өргөн барьсан. Хоёр төсөлд жагсаалт, тойрогт давхар нэр дэвшихгүй гэж тусгаж өгсөн. Тойргийн нийт мандатын 50 хувьд нь нэр дэвшүүлсэн байх ёстой. Улс төрийн намын босго гурван хувь. Өмнө нь таван хувь байсан. Эвслүүдийн хувьд босгыг нь өндөрсгөсөн. Хоёр нам нийлж эвсэл байгуулж сонгуульд орвол таван хувь, түүнээс дээш нам нийлсэн бол долоон хувийн босго тавьсан" гэлээ.
Түүнчлэн "Эмэгтэйчүүдийн төлөөлөл 30, 40 хувь болно. Жагсаалтад нэг нэгийн харьцаагаар бичигдэнэ гэдгийг хоёр хуульд тусгаж өгсөн. Тойрогт нэр дэвшиж байгаа тохиолдолд босго тавьсан байна билээ, О.Цогтгэрэл нарын гишүүдийн өргөн барьсан төсөл дээр. Харин Н.Энхболд нарын өргөн барьсан төсөлд босго байхгүй" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 3 )
Намын нэрниы ард олигархиуд МАНАН гарч ирэх тул тойргоос бүгд слнгогдож га рч ирэх ёстой гэтэл новшнууд тойрог дээр мөнгө тарааж гарч ирнэ.Ээвий,Баттулга,М.Энхболд,Баярцогт,Батүүл,Өнөрбаяр,Тэмүүжин мэтийн хов ярьж нэг намаа муулдаг худал попордог тогтолцоог халж бодлогоор өрсөлддөггүй хар машины хулгайчуудыг бүүү сонго !!!!гуйж бна
ХБНГУ д бол давхар нэр дэвшүүлж болдог.
босгогүй бол нэг хувийн санал авсан ч 70 хувийн санал авсан ч адил гэхүү. 27 хувийн сана аваад сонгогдсон нэр зүүж байсан тохиолдол бий. энэ нь утгагүй иймд 51-ээс дээш хувийн санал аваагүй бол дахин дараах шатанд өрсөлдүүлж сонгох хэрэгтэй.сонгогчдын олонхи санал өгөөгүй малаар яха билээдээ.