Д.Тогтохсүрэн: Бүх саналын хуудсыг 100 хувь гараар тоолно

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 04 сарын 26

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2023.04.26/ Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. 

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хаалгаар гаргахад тооноор орж ирдэг, Намын нэрийн ард янз бүрийн хүмүүс нуугдаж орж ирэх гээд байна гэдэг шүүмжлэл байгаа юм. Санал тоолох, саналын хуудас хэвлэхэд хүндрэл учрахгүй гэж Сонгуулийн ерөнхий хороо хэлж байгаа. Жилийн өмнө хуулийг баталж байгаа болохоор бэлтгэл ажлыг сайн хангаж болно. Автоматжуулсан системийн хувьд бүх саналыг хуудсыг 100 хувь гараар тоолно. Өмнө нь 40 хувийг нь гараар тоолдог байсан. Дараа нь 50 хувь болсон. Одоо бол 100 хувь хяналтын тооллого хийнэ гэж зааж өгсөн. Аймаг, дүүрэг нэг тойрог байна, олон мандаттай байх нь хэвээрээ" гэх мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энхээ(192.82.88.49) 2023 оны 04 сарын 26

Сонгуулийн саналын хуудсыг автомат машинаар тоолоход ямарч асуудал байхгүй дээ?Энэ ажил овоо зүгширсэн шүү?Унсан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг ялагдсандаа янз бүрийн асуудал үүсгэж сонгогчдыг төөрөгдүүлэх явдлаа болих хэрэгтэй юм.Санлын хуудсыг автомат машинаар тоолох нь их дэвшил гарсан юм шүү?Цаг хугацаа хэмнэнэ,олон хүний хөдөлмөрийг хөнгөвчилнө,хуудас хүчинтэй эсэхэд маргаад байх асуудал байхгүй,санал хураалтын дүн түргэн шуурхай гарна гээд сайн талууд их бий дээ?

1  |  0
Top