УИХ-ын өчигдрийн /2023.04.27/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлгээс авсан нэг хоногийн завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг өнөөдөр үргэлжлүүлсэн.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нийт аялал жуулчлалын 50 гаруй нь тусгай хамгаалалттай газар байдаг. Гэр бааз, морь хөтөлдөгт нь зөвшөөрлийг нь өгдөггүй, нутгийн иргэдэд өвөлжөө, хаваржаа барих, бүр түлээний мод бэлтгэх эрх байдаггүй. Өөр бүсэд очих шаардлагатай болдог. Хамгаалах нэрийдлээр хэдэн хүний хамгаалалтад өгөхөөр нутгийн иргэдээс илүү буруу ашиглах явдал гардаг тул хуулийн төслийн 3.2 дахь заалтыг дахин ярилцах шаардлагатай" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
152 ширхэг гайгүй хүн олдохгүйшдээ 76 олдохгүй байхад яаж нэг дахин илүүг олох гээ вээ бүтэхгүй бүтэхгүй хулгай луйварчид 3 оронтой тоонд хүрчхээр бүүр уур хүрнээ
Энэ санал жаахан зүйтэй мэт санагдав. Гэхдээ коммунист Тогтохсүрэнгийн амнаас гарсан болохоор хоосон цэцэрхэл бж магад тиймээ иргэд ээ?