АНУ-ын засаг захиргаа ирэх намар гэхэд химийн зэвсэг устгах явцыг бүрэн дуусгахад бэлэн байна гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ.
АНУ нь химийн зэвсэгтэй дэлхий дээрх цорын ганц улс.
“Химийн зэвсэг нь манай дэлхийд төсөөлшгүй аюул авчирсан. Химийн зэвсгийг дахин боловсруулж, хэрэглэх учиргүй. Энэ үүргийг 1997 онд Химийн зэвсгийн хориглох тухай конвенцын дагуу Химийн зэвсгийн хориглох байгууллагыг байгуулах үеэр олон улсын хамтын нийгэмлэг хүлээсэн. Манай дэлхий химийн зэвсгийн аюулаас ангижрах хүртэл бид энэ үүргийг өдөр бүр санах ёстой” гэж Жо Байден онцолсон байна. Тэрбээр Сирид зарин, хлор хэрэглэсэн, Оросын “новичок” бодисыг хэрэглэсэн зэрэг энэхүү гэрээг зөрчсөн хэргийн төлөө хариуцлага тооцохыг уриалжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Bas l hulhidan daa