Вашингтон химийн зэвсгээ устгах үйл явцыг удаашруулах эрмэлзэлтэй байна гэж АНУ дахь Оросын Элчин сайдын яамнаас мэдэгджээ.
ОХУ-ын Элчин сайдын яамнаас “АНУ химийн зэвсгийнхээ үлдсэн 3 хувийг устгах үйл явцыг санаатайгаар удаашруулсан. Энэ зэвсэг нь дэлхийд онц аюултай хэвээр байна. Бид АНУ-д бүх химийн зэвсгээ устгахыг уриалж байгаа” гэж мэдэгджээ.
ОХУ 2017 онд химийн зэвсгийн бүх нөөцөө устгасан гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.
Оросын Батлан хамгаалах яам гуравдугаар сарын 10-нд цэргийн биологийн судалгааг санхүүжүүлэх, явуулахад Пентагон тэргүүлж байсныг нотолсон мэдээлэл авсан гэсэн билээ. ОХУ Биологийн болон хорт зэвсгийг хориглох тухай конвенцын дагуу Украин дахь биолабораторийн асуудлыг шалгахыг шаардаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )