Канад дахь Энэтхэгийн визийн төв виз олгохоо түр зогсоогоод байна. Техникийн шалтгаанаар Энэтхэгийн визийг есдүгээр сарын 21-ээс эхлэн түр зогсоолоо гэж мэдэгдэлд онцолжээ. Канадын нутаг дэвсгэрт сикхүүдийн тэргүүн Хадила Сингх Нижарын амийг хөнөсөн хэрэгт Оттава Шинэ Делийг буруутгаснаас үүдэн тус хоёр улсын харилцаа хурцдаад байна. Нижар нь Энэтхэгийн Пенжаб мужийн нутаг дэвсгэрт “Халистан” нэртэй сикхийн тусгаар улс байгуулах санааг дэмждэг байжээ. Үүнтэй зэрэгцэн Энэтхэгийн эрх баригчид ард иргэддээ хандан Канадад зочлох хугацаандаа болгоомжтой байхыг сануулжээ.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Энэтхэгийг энэ хэрэгт буруутгасан нь шударга гэж мэдэгдсэн билээ. Үүнтэй зэрэгцэн Канадын гадаад хэргийн сайд Мелани Жоли Энэтхэгийн дипломатчийг хөөх тухай зарласан бол Энэтхэгийн тал хариу болгон мөн адил арга хэмжээ авсан юм.
Энэтхэгийн гадаад хэргийн яам Канадыг тус улсын дотоод хэрэг болон Энэтхэгийн эсрэг чиглэсэн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байна гэж Канадыг мөн буруутгасан. Үүнтэй зэрэгцэн тус хоёр улс худалдааны хэлэлцээгээ цуцлаад байна. Энэтхэг нь “Халистан” хөдөлгөөнийг үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж үзэн, хориглосон билээ. Гэсэн хэдий ч тус хөдөлгөөнийг Энэтхэгийн зарим хойд муж болон Их Британи, Канадад дэмждэг.
Сэтгэгдэл ( 0 )