Энэтхэг улс Канадаас тус улсад ажиллаж байгаа 40 орчим дипломатчаа энэ сарын 10-аас өмнө эргүүлэн татахыг шаарджээ.
“Financial Times” хэвлэлд мэдээлснээр, жагсаалтад орсон дипломатчид тогтоосон хугацаанаас хойш Энэтхэгийн нутаг дэвсгэрт үлдвэл дипломат эрх ямба, дархан эрх эдлэхгүй гэж Шинэ Дели анхааруулсан байна. Эх сурвалжийн мэдээллээр, Энэтхэгт Канадын 62 дипломатч ажилладгаас Шинэ Дели 41-г нь эх орон руу нь буцаахыг шаардаж байгаа юм.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо тус улс дахь синкхүүдийн тэргүүн Хардип Сингх Нижарын амийг хөнөөсөн хэрэгт Энэтхэгийн тусгай албадыг сэжиглэж байна хэмээн мэдэгдсэний дараа хоёр улсын харилцаа хурцадмал байдалд ороод байна. Есдүгээр сарын 18-нд Канад улс Энэтхэгийн ахлах дипломатчийг Энэтхэгийн тагнуулын албаны ажилтан хэмээн сэжиглэн хөөх шийдвэр гаргасан билээ. Үүний хариуд Энэтхэгийн тал мөн ижил хариу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн юм. Хожим нь Оттава дахь Энэтхэгийн элчин сайдын яам Канадын иргэдэд виз олгохоо түр хугацаанд зогсоож, ард иргэддээ хандан Канад руу зорчихгүй байхыг зөвлөсөн билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Natsistuudiin orognoh uur bolson uls canada..