Европын холбоо ХҮЧТЭЙ МӨРГӨЛДӨӨНД бэлтгэж байгаа юу!

2023 оны 11 сарын 27

Чехийн Ерөнхийлөгч Петр Павел Европын холбооны арми хүчтэй мөргөлдөөнд бэлтгэж байгаа гэж мэдэгджээ. Чех болон НАТО-гийн бусад улс Оросыг “номер нэг дайсан” гэж үзэж байгаа аж. Мөн Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда тус улс армиа шинэчилж, хүчирхэгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа талаар мэдэгдсэн байна. Ингэснээр хэн ч тус улс руу болон хөрш зэргэлдээ орнууд руу нь дайрч зүрхлэхгүй гэжээ. Мэргэжилтнүүд Европ дахь мөргөлдөөний талаар ярихдаа хэд хэдэн орны удирдагчид ОХУ-тай сөргөлдөөн үүсгэж болзошгүй гэж үзэж байна. Үүний зэрэгцээ шинжээчдийн үзэж байгаагаар Европын холбоонд одоогоор ноцтой дайсантай бүрэн хэмжээний сөргөлдөөн хийх үйлдвэрлэлийн бааз байхгүй аж.

Европын холбооны арми “өндөр эрчимтэй” мөргөлдөөнд бэлтгэж байна гэж Чехийн ерөнхийлөгч Петр Павел Прагад болсон “Вишеград бүлэг”-ийн орнууд (Чех, Словак, Унгар, Польш)-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Түүний хэлснээр Чех болон НАТО-гийн бусад орнууд Оросыг Европ дахь номер нэг аюул гэж үздэг аж. “Үүнээс бид энэхүү аюул заналхийлэлд үнэхээр бэлтгэх (хариу өгөх) хэрэгтэй гэж дүгнэж байна. Бүх арми энэ аюулыг нухацтай авч үзэж байгаа. Бүх арми Европт өндөр эрчимтэй мөргөлдөөн гарч болзошгүй тул бэлтгэж байна. Украинд болж байгаа үйл явдлын дараа бид үүнийг үгүйсгэх аргагүй. Энэ нь зөвхөн батлан ​​​​хамгаалах зорилгоор хуваарилсан мөнгөний хэмжээгээр илэрхийлэгдээгүй... НАТО-гийнхон бид бүгдээрээ мөргөлдөөний аюулыг нухацтай хүлээж авна, гэхдээ бид үүнийг мэдээж хүсэхгүй байна” гэж Чехийн Ерөнхийлөгч хэлжээ.

Павел мөн Германы Гадаад харилцааны зөвлөлийн шинжээчийн таамаглалд Хойд Атлантын цэргийн эвсэлд ОХУ-тай мөргөлдөөнд бэлтгэхэд хэдэн жилийн хугацаа байгаа гэсэн дүгнэлт бийг хэлэв. Чехийн удирдагч мөн эдгээр мэдэгдлийг зайлшгүй гэж үзэх ёсгүй гэжээ. “Эдгээр нь бодитой болох зүйл биш, харин бодит сэрэмжлүүлэг болгон авах хэрэгтэй” гэж тэрбээр хэлэв.

Үүний зэрэгцээ Павелын үзэж байгаагаар, Украины мөргөлдөөний улмаас Орос хариуцлага хүлээх ёстой аж. Түүний хэлснээр, Киевийн дэглэмийг дэмжих нь Европын холбооны аюулгүй байдалд нэн чухал тул Европын холбооны орнууд Киевт үргэлжлүүлэн тусламж үзүүлэх ёстой гэнэ. Долоодугаар сарын 1-нээс хойш Чех улс “Вишеград бүлэг”-ийг даргалж байгаа бөгөөд тус бүлэгт ерөнхий дээд хэмжээний уулзалт зохион байгуулж буй. Харин Словак, Унгар улсууд Украинд цэргийн дэмжлэг үзүүлэх зэрэг нь зөрчилдөөнтэй байжээ. Гэхдээ одоо үүнээс татгалзаж байгаа аж.

Үүний зэрэгцээ Павел Украины нөхцөл байдлын талаар “Вишеград бүлэг” дотор үндсэн санал зөрөлдөөнтэй байгаа гэх мэдээллийг үгүйсгэжээ. “Бид хэлэлцээ хийх явцад Украины мөргөлдөөний асуудлаар тэс өөр үзэл бодол байна гэсэн мэдрэмж надад төрөөгүй... Бидний үзэл бодол нэг бүрчлэн ялгаатай байгаа нь зүй ёсны хэрэг, гэхдээ бид бүгдээрээ үүнийг хүлээн зөвшөөрсөн. Бидний ашиг сонирхолд нийцсэн бол Украин амжилтанд хүрэх байсан ч Орос тийм биш. Бид Украиныг бүх төрлийн тусламжаар үргэлжлүүлэн дэмжих хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн” гэж Чехийн удирдагч хэлжээ.

Хариуд нь Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда “Вишеград бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр тус улсууд “Украинд үргэлж дэмжлэг хэрэгтэй байдаг, нэмэлт тусламж илгээх нь зүйтэй” гэсэн нэгдсэн ойлголтод хүрсэн гэж мэдэгдэв. Үүнээс гадна Польш улс Украины мөргөлдөөнөөс дүгнэлт хийж, армиа шинэчлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгааг Дуда тэмдэглэв. Өмнө нь Варшав АНУ, Өмнөд Солонгосоос зэвсэг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Польшийн тал армийнхаа тоог системтэйгээр нэмэгдүүлж байна гэж Ерөнхийлөгчийн тамгын газар нь мэдэгджээ. А.Дуда “Хэн ч Польш болон хөрш зэргэлдээ орнууд руу довтлохыг зүрхлэхгүй байхын тулд бид өөрсдийгөө зэвсэглэж байна” гэв.

Үүний дараа Чехийн удирдагчийн хэлсэн үгэнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков тайлбар өгөхдөө “Орос Европт заналхийлж байна гэсэн мэдэгдэлтэй санал нийлэхгүй байна. Бодит байдал дээр бүх зүйл яг эсрэгээрээ байгаа” гэжээ. Тэрбээр “НАТО манай хил рүү цэргийн бүх хүчээ дайчилж байна” гэж тайлбарлаад “Энэ бол бидэнд аюул учруулж байгаа хэрэг юм” гэв.

“Хурцадмал байдлыг нэмж байна”

Шинжээчдийн үзэж байгаагаар Чех, Польшийн зүгээс бэлтгэлийнх нь талаар ярьж буй Европ дахь “өндөр эрчимтэй” мөргөлдөөн нь Оростой таамаглаж буй дайн гэсэн үг бололтой. Гэхдээ Бүгд Найрамдах Чех улсын удирдагчийн Оросоос айсан мэдэгдэл өнөөдөр хэнийг ч гайхшируулж чадахгүй гэж улс төр судлаач Павел Фельдман ярьжээ. Петр Павел НАТО-гийн төв байранд удаан хугацаанд өндөр албан тушаал хашиж байсан бөгөөд түүний гол зорилго нь Оросыг цэрэг-улс төрөөр дарангуйлах явдал гэж судлаач үзээд “Ерөнхийлөгчийн суудалд суусан ч тэрбээр эвслийн стратегид үнэнч хэвээр үлдлээ” гэжээ.

Тэгвэл Оросын талаас шинжээч Александр Камкин Оросын заналхийлэл, Барууны арми ямар нэгэн мөргөлдөөнд бэлтгэж байгаа тухай мэдэгдэл нь дэмий хоосон, хорон муу зүйл гэсэн санааг илэрхийлэв. Түүний үзэж буйгаар Европын удирдагчид ирээдүйд олон нийтэд таалагдахгүй янз бүрийн шийдвэр гаргахын тулд нийгэмд хурцадмал байдлыг бий болгож байх бүрэн боломжтой юм. Брюссел Киевийн дэглэмд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэх зааварчилгааг АНУ-аас аль хэдийн авсан тул Оросын эсрэг эдгээр “халдлагууд” яг одоо маш чанга сонсогдож байна гэжээ. Энэ нь илүү их мөнгө болон бусад эх үүсвэр шаардана гэв. Иймээс Европын холбооны эдийн засаг, батлан ​​хамгаалахын бодлогод үндсэн өөрчлөлт гарахыг үгүйсгэх аргагүй аж. Жилийн дараа Европын комисс цэрэг-аж үйлдвэрийн цогцолборыг үндэсний болгож, бүхэл бүтэн Европын холдинг байгуулж, эдийн засгаа цэргийн түвшинд шилжүүлэх шийдвэр гаргавал гайхахгүй гэжээ.

Гэсэн хэдий ч болзошгүй мөргөлдөөнд бэлтгэхээр Барууны орнууд зэвсгийн нөөцөө сэргээхийн тулд шаргуу ажиллах шаардлагатай болно гэж шинжээч дурджээ. Эрчим хүчний эх үүсвэрийн өнөөгийн үнийг тооцоолвол Европын орнууд Киевт их зэвсэг нийлүүлснийхээ дараа удаан хугацаанд сэргэх аж. Европын цэргийн аж үйлдвэрийн цогцолбор бол одоогоор үр дүнгүй ажилладаг, туйлын бүтэцгүй байгууллага гэх. Гэхдээ цэргийн зардал, цэргүүдийн тоо нэмэгдэж байгаа нь европчуудыг цэрэгжүүлэхээр албадах гадны оролдлогуудыг харуулж байна. Үнэн хэрэгтээ энэ нь Европын эдийн засгийн эцсийн уналт гэсэн үг аж.

Боломжийн хязгаарт

Америкийн “Politico” хэвлэлд бичсэнээр, одоо Украин руу их хэмжээний сум нийлүүлэх шаардлага нь Европын зэвсэглэлд хүнд дарамт учруулж байна. Одоогоор зорилтот тооны гуравны нэгийг л Украин руу шилжүүлсэн байна. Европын холбоо Киевт ирэх гуравдугаар сар гэхэд нэг сая их бууны сум нийлүүлнэ гэсэн амлалтаа биелүүлэхгүй байх вий гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдсээр байгаа нь сумыг Европт үйлдвэрлэсэн байх ёстой гэсэн өмнөх байр сууриа орхиход хүргэжээ. Гэсэн хэдий ч гадаадын ханган нийлүүлэгчид рүү хандахаасаа өмнө боломжийн хязгаараа үзэхээс өөр аргагүй болно гэж “Politico”-д бичжээ.

Францын талаас “Европын үйлдвэрлэгчдэд давуу эрх олгох шаардлагатай, учир нь компаниудыг дэмжихгүй бол бид “гогцооноос” гарахгүй. Гэхдээ бид Украинд хэрхэн уян хатан туслахаа мэднэ” гэж мэдэгдсэн байна.

Европын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор хүчин чадлаараа ажиллаж байгаа ч тус холбооны орнууд аюулгүй байдлаа хангахын тулд Вашингтонд бүрэн найдаж дассан аж. Одоогоор тэдэнд ноцтой дайсантай бүрэн хэмжээний цэргийн сөргөлдөөн хийх үйлдвэрлэлийн бааз байхгүй гэж шинжээч Фелдман онцлон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ Оросын эсрэг сэдвийг сурталчлах нь Европын ихэнх орнуудыг нэгтгэх арга аж.

Мөн энэ бүх үйл явцын зохицуулагч нь АНУ гэнэ. Вашингтон тэргүүтэй Барууны орнууд НАТО-г зүүн тийш тэлэх, аюулгүй байдлын хэд хэдэн гэрээ хэлэлцээрээс гарах зэрэг олон арван жилийн турш ОХУ-ын эсрэг түрэмгий арга барилыг тууштай баримталж иржээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрсдэл(199.192.157.57) 2023 оны 11 сарын 28

Европын улсууд оросын хий нефть нуурсийг зах зээлийн зарчимаар монгоо толоод ав л даа. Оросууд та нараас авсан монгоороо амьдрах бас та нарыг бараадаж хогжихийг хусээд байх шиг байна. Зугээр нийлж байгаад булаагаад авчихая гэж байгаа их суйрэлтэй том дайнд хурэх эрсдэлтэй

0  |  0
q(202.9.40.234) 2023 оны 11 сарын 27

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

0  |  0
Чи мид(66.181.182.159) 2023 оны 11 сарын 27

Чи гасал удс яошиг цаашаа. Путин ах дунд гарын гэг атом дэлбэлээд өг. Тэгээд их хуцахыг нь харцгаая

0  |  0
shal hudalaa da(202.131.225.197) 2023 оны 11 сарын 27

neg muu cheh uls odoo orosiig barah uu daa. Ungaruud orosiig demjeed ukrainiig ogt demjihgui ni oilgomjtoi ch dee. say germanii generail helehdee odoo german uls daind orvol hoerhon uduriin sumanii nuutstoi gej helsen dee. getel iim baidal bvh baruund evropiin ulsd bnaa.. bvgd bvh sum heregsel tehnikee ukraind uguud duussan daa. iim bhad neg muu chehuud polshuud orostoi baildaj gej yugaa baih be dee. ungar serb ulsuud l zevsegee uguugui tul sum heregsel hangaltai bnaa.

0  |  0
хөгшин евоп(202.9.40.33) 2023 оны 11 сарын 27

хөгшин евоп, хөгшин байден, бид ер нь евопын холбоонд хэдэн төгрөгийн өртэй юм болоо, эх орны хууль цаазанд хүртэл оролцоно

0  |  0
Top