Японы Токио мужийн эрх баригчид энэ сараас эхлэн дэлхийн хамгийн том гэрлийн шоу зохион байгуулахаар төлөвлөж байна.
Гэрлийн шоуны үеэр жуулчдын очиж сонирхдог Токио хотын захиргаа байрладаг хоёр цамхаг дээр янз бүрийн зураг, дүрслэлийг гэрлээр үзүүлэх гэнэ. Хоёрдугаар сарын 25-аас эхлэх энэхүү арга хэмжээ гаднын болон дотоодын жуулчдын татна гэж Токио хотын эрх баригчид найдаж байна. Дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжлэх гэрлийн шоу өдөр бүр үдшийн 19.00 цагаас эхэлж, хагас цагийн зайтай нийт 10-15 минут үргэлжилнэ. Амралтын болон баярын өдрүүдээр зураг, дүрслэлүүдийг өөрчлөх аж. Токиогийн эрх баригчид дэлхийн хамгийн томд тооцогдох эл шоугаа Гиннессийн дээд амжилтын номд бүртгүүлэхээр өргөдөл өгөөд байна.
Сэтгэгдэл ( 0 )