-Хэрэгтэн санаатайгаар хотын төвийн метронд халдлага үйлджээ-
Токиогийн метронд өнгөрсөн ням гарагт халдлага үйлдсэн этгээд хэргийн газартаа байхдаа баривчлагдсан билээ. Харамсалтай нь, 24 настай залуу "Хүмүүсийг хөнөөж, ялын дээд хэмжээ буюу цаазын ял авахыг хүссэн ч хүн алж чадаагүйдээ харамсаж байна" гэж мэдүүлсэн нь олныг цочирдуулсан.
Киота Хаттори гэх уг залуу ажил дээрээ бүтэлгүйтсэн, найз нөхөдтэйгөө асуудалтай байснаа ярьжээ.
Хэллоуины баярын өдөр метронд 17 хүнийг шархдуулж, гал тавьсан этгээд мөрдөн байцаагч нарт ярихдаа “Жокерын дүрийг их хүндэлж явдаг” гэсэн байна. Халдлага үйлдэх үедээ тэрбээр “Харанхуйн хөлөг баатар” киноны Жокерын дүр шиг ногоон цамц, нил ягаан пиджак өмссөн байжээ.
Nikei Asia сонины мэдээлснээр япон залуу халдлага үйлдэх төлөвлөгөөгөө зургаадугаар сараас хойш бодсон гэжээ. Гэвч хэнийг ч хөнөөж чадаагүйдээ харамсаж байгаа талаараа ярьжээ.
Хаттори метронд халдлага үйлдэхээсээ өмнө Хэллоуины баярыг тэмдэглэдэг алдартай газруудын нэг болох Шибуя дүүрэгт очсон байна. Тэрбээр санаатайгаар хотын төвөөр явж буй метрог сонгож халдлага үйлдсэн талаараа ярьжээ.
Дээрх явдлын дараа Японы Тээврийн яам төмөр замын бүх компанийг аюулгүй байдлын үүднээс сонор сэрэмжээ дээшлүүлэхийг үүрэг болгосон байна.
Сэтгэгдэл ( 0 )