Токиогийн метронд халдлага үйлдсэн залуу ЦААЗЫН ЯЛ авахыг хүссэн гэжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 01

Токиогийн метронд өчигдөр /2021.10.31/ хутгатай орж ирж, 17 хүнийг шархдуулж, гал тависан этгээдийг баривчилсан билээ.

24 настай Токиогийн оршин суугч уг эрэгтэйг хэргийн газартаа тамхи татан сууж байхад нь баривчилсан юм. Тэрбээр цагдаа нарт “Хүмүүсийг хөнөөгөөд цаазын ял авахыг хүссэн” гэж хэлсэн талаар Kyodo агентлаг мэдээлжээ. Гэмт хэрэгтнийг Киота Хаттори гэдэг бөгөөд тэрбээр баривчлагдах үедээ ямар ч эсэргүүцэл үзүүлээгүй байна.

Гэрчүүдийн ярьснаар залуу нэг гартаа хутгаа савчиж, нөгөө гартаа шатах шингэн бүхий лонх барьсан байжээ. Жокерын хувцастай орж ирсэн түүнийг хүмүүс эхлээд тоглож байна гэж боджээ. Гэвч залуу эхлээд нэгэн настай эрэгтэйг хутгалж, дараа нь өөр вагонд орж, гал тавьсан байна.

Шархадсан хүний тоог одоогоор 17 гэж мэдээлж байгаа бөгөөд цээжиндээ шархадсан настай эрэгтэй хүний биеийн байдал хүнд байгаа аж. Бусад 16 хүн нь хөнгөн шархтай, зарим нь утаанд хордсон байна.

Гэмт этгээд өнгөрсөн наймдугаар сард Токиод галт тэргэнд хутгатай этгээд 10 хүнийг шархдуулсан явдлаас санаа авсан талаараа ярьжээ.
 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Neeree ch zow ymuu(66.181.161.44) 2021 оны 11 сарын 19

Neeree ch ene medeelliin daguu iim hogiin niigemd amidarch bhaar heden uls torchdiig hutgalaad tsaaziin yal awchihmaar ym bna ingej zowj bhaar

0  |  0
Зочин(59.153.112.238) 2021 оны 11 сарын 04

Угаасаа энэ гадаадын хүмүүс гаж шизоферинтэй болчихдог юм бишүү?

0  |  1
ゆき(66.181.161.112) 2021 оны 11 сарын 04

Үнхээр ямар их зовсон болоод цаазаар авах ял авахыг хүссэн байхав дээ чаваас япон ч бас тэгжаагаад хэцүү улс нь ч үнэн шүү

11  |  0
Altan(202.126.89.30) 2021 оны 11 сарын 03

Odoo japan bolio hil gaalia nee naad humuus chine ehneesee galzuurch bh shig bn. Ene covidoos bolj humuus horigdoj tsagduulaad haa haa ni hetsuu bn

3  |  4
Z(202.126.88.205) 2021 оны 11 сарын 02

Сонин л юм болох юм даа

4  |  3
Хаха,(66.181.161.120) 2021 оны 11 сарын 06

Хахах доод талын зоригтон чи яг цагаа тулахаар чадах уу? Сайхан бэлэн ам биз . Монгол эмэгтэйчүүд нчинь харин овоо зоригтой юм билээ

4  |  0
h(192.82.77.152) 2021 оны 11 сарын 06

аймхай хүмүүс юмдаа Монголд иим юм болвол 4-5 залуу бүчиж очоод нэг жижиг биетэй сдаг амьтан болгоно манайхны цусанд байдаг тим дайчин чанар зориг зүрх оргилдог юм шиг байгаан \nэнэ японы амьдралын хэв маяг тун хэцүү тэвчисгүй болоод л иим үйлдэл гаргасан байх, их стресс, хэт их ажил, дарамт, ажилаасаа халагдвал нийгмийн хог шаар болдог хогийн үзэлтэй, ажлаа алдсанаас үхсэн дээр гэж боддог их со хүмүүс шүү, эмэгтэй хүнтээ дотносох нь мааш хүнд гэж байгаа,

6  |  22
Top